“Манчестер Юнайтед” тасарч эхэллээ

“Манчестер Юнайтед” тасарч эхэллээ
Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” талбай дээрээ “Рединг” клубыг хүлээн авч, 1:0-ээр хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг 21 дэх минутад Рүүни оруулснаар тэргүүлэгчид 29 тойргийн дараах байдлаар 74 оноотой боллоо. “Улаан чөтгөрүүд” энэ эрчээрээ хожигдол амсахгүй тогловол түүхэн амжилт тогтоож магадгүй байгаа. Тэргүүлэгчид талбай дээрээ хожихоос өмнөхөн нэхэгч “Манчестер Сити” хүчтэй өрсөлдөгч болох “Эвертон”-ы талбай дээр зочилж, 2:0-ээр хожигдлоо. Ингэснээр цом хамгаалах тухай яриад ч нэмэргүй болж байна. Учир нь хоёр багийн онооны зөрүү 15 болж холдлоо. Тоглолтын 32 дахь минутад Лион Осман 16-гийн шугамын гаднаас хүчтэй цохилтоор гоолдсон. Гэвч хоёрдугаар хагасын 61 дэх минутад Пиенаар хоёр дахь шар хуудсаа хүртэж, талбайг чөлөөлснөөр зочдод боломж олгов. Гэвч “Сити”-гийнхэн хүн дутуу багийн эсрэг юу ч хийж чадаагүй. Бүр шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Никица Илавич гоолдож, багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Английн премьер лиг өндөрлөхөд есөн тоглолт дутуу байгаа. “Манчестер Юнайтед” үүнээс ердөө дөрөвт нь хожиход түрүүлэх болзлоо хангана. Тэгэхээр “Сити”-д ямар ч боломж үлдсэнгүй. Гагцхүү хоёрдугаар байраа хадгалах л шаардлагатай болж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • t (202.21.113.74)

    2013-03-18

    tasarchihjee