Боксоор хоёр алтан медаль хүртлээ
- 2013-03-18
- Спорт
- 0
Европын цуврал тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан Монголын ширэн бээлийтнүүд Чехэд болсон Гран-при тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Тэмцээн нь Чехийн Усти-над-Лабем хотноо болсон байна.
Европын цуврал тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан Монголын ширэн бээлийтнүүд Чехэд болсон Гран-при тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Тэмцээн нь Чехийн Усти-над-Лабем хотноо болсон байна. Энэ тэмцээнд Монголын баг зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос 56 кг-ын жинд Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ З.Энхзориг нар аваргын алтан медаль хүртэж, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат мөнгөн медалийн эзэн болжээ. Европын цувралд багтсан өмнөх тэмцээн буюу “Химийн цом”-ын 56 кг-ын жинд Н.Төгсцогт алтан медаль хүртсэн юм.

Г.НЯМ

Сэтгэгдэл (0)