Боулингийн лигт дэд мастер Сундуйжавыг дийлэх хүнгүй

Боулингийн лигт дэд мастер Сундуйжавыг дийлдэх хүнгүй 
Монголын Арванбайт Боулингийн Холбооны 24 дахь удаагийн Лигийн тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн боулинг төвд боллоо. 2011 оноос зохиогдож эхэлсэн энэхүү тэмцээний энэ оны анхны цувралын эмэгтэйчүүдийн ангилалд лигийн аварга, 1-р зэрэгтэй тоглогч С.Хандаа/ТЭЦ-3/ түрүүлж, хошой аварга болсон бол түүнээс 6 оноогоор хоцорсон 2-р зэрэгтэй тоглогч П.Онгонсар/Би-Зон/ мөн 2 дахь удаагаа үзүүр булаав. Харин 3-р байрт 1-р зэрэгтэй тоглогч Т.Дорждэрэм/Нью бэлэг/ 7 дахиа шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн ангилалд лигийн хошой аварга, спортын дэд мастер Г.Сундуйжав/Нью бэлэг/ 175,33 дундаж оноогоор тэргүүлснээр эрэгтэй тоглогчдоос анхны 3 түрүүтэй тоглогч боллоо. Мастерын араас залуу тоглогч Э.Молор нэхсээр анх удаагаа аман хүзүүнд орж, 2-р зэрэгтэй тоглогч Н.Цэдэндамба/Страйкес/ мөн анх удаагаа шилдэг  гуравт багтжээ. Лигийн тэмцээний үеэр болсон уламжлалт “Strike’s shot” ур чадварын тэмцээнд Э.Молор түрүүлэн, 1-р зэрэгтэй тоглогч Ц.Батжаргал/Страйкес/ дахин хоёрт оров. Энэ өдрийн хамгийн өндөр оноо /211/-г С.Хандаа авсан байна. Дараагийн тэмцээн 3-р сарын 31, 4-р сарын 7-ны өдрүүдэд болох бөгөөд ХОЛБООНЫ ЦОМ-2013 “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээн ганцаарчилсан болон эрэгтэй, эмэгтэй холимог хос төрлүүдээр зохиогдоно гэж Монголын Арванбайт Боулингийн Холбооноос мэдээллээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.180.216.237)

    2013-03-19

    sundui ah ugaasaa l big bowlingg-d ajilladgiin shde.