Амжилтаа ахиулж, аваргаа бататгасан бөхчүүд өнгөтэй байлаа
- 2013-03-19
- Спорт
- 0
Гавьяат дасгалжуулагч О.Цэрэн даг вын нэрэмжит чөлөө бөхийн өсвөрийн
улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж
өндөрлөлөө. Түүнийг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын багш,
Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч
Ц.Сэрээтэрийн аав гэдгээр нь хүмүүс андахгүй. Тус тэмцээнд биеийн тамир,
спортын 48 хороо клубийн эрэгтэй 272, эмэгтэй 243 бөх хүч үзжээ.
Гавьяат дасгалжуулагч О.Цэрэн даг вын нэрэмжит чөлөө бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Түүнийг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын багш, Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэрийн аав гэдгээр нь хүмүүс андахгүй. Тус тэмцээнд биеийн тамир, спортын 48 хороо клубийн эрэгтэй 272, эмэгтэй 243 бөх хүч үзжээ. Өнгөрсөн оны тэмцээнд 175 эмэгтэй бөх барилдсан бол энэ жил 200 гаруй болон нэмэгдсэн нь өсвөр үеийнхэн спортоор, тэр дундаа чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой болсныг илтгэж байна. Мөн хөдөө, орон нутгаас оролцсон бөхчүүд медалийн тавцанд гарч буй нь тэдэнтэй ажиллаж буй дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадвар сайжирч, бэлтгэл сургуулилт нь тогтмолжиж буйг нотолж байгаа юм. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын хэмжээний шүүгч Ц.Цэрэнхүү ажиллажээ. Түүнтэй хамт цагчин, нарийн бичгийн дарга, эмч гээд нийтдээ 34 хүн ажиллаж тэмцээнийг элдэв маргаангүй зохион байгуулсан байна. Тэмцээний үеэр гавьяат тамирчин О.Бурмаа Баянгол дүүргийн тамирчин Д.Цэцэгбаярт хувиасаа тусгай цом гардуулж спортын өндөр амжилт гаргахыг хүссэн. Д.Цэцэгбаяр нь охидын хамгийн хүнд жин болох 70 кг-ын жинд түрүүлсэн юм. Тэмцээний үеэр гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва агсны гэргий Х.Цэвээнд Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар нар гардуулж, дунд үеийн шавь нар нь нэг өрөө байрны түлхүүр, отгон шавь нар нь найман сая төгрөг бэлэглэсэн байна. Улсын аваргад оролцсон “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал, “Арслан” клубийн Х.Хишигбат, З.Занабазар нар энэ жил гурав дахь алтан медалиа авсан. Мөн Спорт хорооны тамирчин Б.Гүндсамбуу, Дархан-Уул аймгийн “Мега старс” клубийн Ц.Намуунцэцэг, БТСДуС-ийн Ц.Цогбадрах нар хошой аварга болж медалийн тавцнаа гарав. Шилдэг эрэгтэй бөхийн шагналыг хөвгүүдийн 42 кг-ын жинд барилдсан Өвөрхангай аймгийн тамирчин Ц.Энхтайван, шилдэг эмэгтэй бөхийн шагналыг 38 кг-д түрүүлсэн Баянхонгор аймгийн бөх Ө.Пүрэвсүрэн нар хүртсэн байна. Энэ үеэр шилдэг шүүгчийг шалгаруулсан бөгөөд “Арслан” клубийн дасгалжуулагч Ц.Гантөгс шилдгээр тодорчээ.
Тэмцээний ерөнхий шүүгч Ц.Цэрэнхүү болон гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва агсны гэргий Х.Цэвээнтэй цөөн хором ярилцлаа.
Ц.Цэрэнхүү: Энэ удаагийн тэмцээний үеэр тамирчдыг судаллаа
-Улсын аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр хэд дэх удаагаа ажиллаж байгаа вэ?
-Энэ хариуцлагатай үүргийг хоёр дахь жилдээ гүйцэтгэж байна. Залуучуудын улсын аваргад мөн хоёр удаа ерөнхий шүүгчээр оролцсон. Овоо туршлагатай боллоо.
-Энэ удаагийн тэмцээнд орон нутгийн бөхчүүд оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо. Шүүгчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Баян-Өлгий, Дорнод, Дундговиос бусад аймгийн бөхчүүд ирж зодоглолоо. Архангай, Дорноговь, Увс аймгаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг ирсэн. Архангай аймгийн “Начин”, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх”, Увс аймгийн “Шандас” гэсэн шинээр байгуулагдсан гурван клубийн хүүхдүүд сайн барилдсан. Энэ удаагийн тэмцээн ирэх долдугаар сард манай улсад болох Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний сорилго боллоо. Улсын аваргыг бүсчилж зохиогоогүй нь ч учиртай. Ардын багш, нэрт дасгалжуулагч Ч.Дамдиншарав, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хоёр энэ удаагийн тэмцээнээс сонгон авах, бэлтгэл сургуулилтад оролцуулах тамирчдын судалгаа хийж байгаа.
-Тэмцээнд цэврээр ялсан бөх олон гарав уу?
-Цэвэр ялсан бөх цөөн байлаа. Хүүхдүүдийн ур чадвар ойролцоо болохоор ач тач үзэлцсэн дээ. Хотынхон хөдөөгийн хүүхдийг цэвэр дардаг үе өнгөрсөн байна. Хот, хөдөөгийнхний ур чадвар бараг ялгаагүй болох нь. Хөвгүүдийн төрөлд хоёр жингийн шувтаргын барилдаанд орон нутгаас оролцсон бөхчүүд өрсөлдлөө шүү дээ. Хүүхдүүд өмсөх, тойрч өмсөх, хөл авч гар хавчиж эргэх, хэвтээ байдлаас дэвжээтэй шахаж эргүүлэх мэхийг голдуу хийсэн. Харин бүхэл оноо авах мэх хийх нь цөөн байлаа.
-Дасгалжуулагчдын тухайд?
-Дасгалжуулагч нарт хандсан хэдэн үг хэлмээр байна. Хүүхдүүд зөвхөн мэх хийж ялалт авахын төлөө барилдаж байна. Тэр нь зөв. Гэхдээ онолын мэдлэггүйгээс алдаа гаргаад байна. Шүүгч сануулга өгч байгаа, идэвхтэй барилдахыг шаардаж байгааг ойлгохгүй байсан. Тиймээс дасгалжуулагчид үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн зарим дасгалжуулагч тэдэн оноо өглөө, өгсөнгүй гэх зэргээр барилдааныг санаатайгаар будлиулж байна. Дэвжээний шүүгч, хажуугийн шүүгч нар санал нэгтэйгээр оноо өгчихөөд байхад хэл ам үүсгэж тэмцээний уур амьсгалыг эвдэх шаардлагагүй. Энэ нь муу нөлөөтэй гэдгийг дасгалжуулагч нар ойлгох хэрэгтэй.
Х.Цэвээн: Гурван хүү маань бөхийн нэртэй
-Нөхрийн тань нэрэмжит тэмцээнээс аварга бөх олноор төрж байна. Бас ахмад шавь нар нь ирээд Тантай уулзаж байгаа харагдсан?
-Талийгаачийнхаа шавь, хамтран ажиллаж байсан хүмүүстэй уулзаж ярилцаад сайхан байна. Ахмад бөхчүүдтэй ойрдоо тааралдаагүй, сая зөндөө хууч хөөрлөө.
-Дасгалжуулагчийн ар талыг хариуцна гэдэг амаргүй байх?
-Амаргүй байлгүй яахав. Байнга бэлтгэл сургуулилт гээд гэртээ байхгүй, гадаад явчихна. Манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ би ганцаараа л асарна шүү дээ. Нөхөр маань орой ажлаасаа ирээд бөхчүүдээ л ярина. Тэр тийм мэх сайн хийж байна, бэлтгэлдээ хоцорсон, эхнэртэй болж байна гээд л /инээв/. Би чинь бөхийн их мэдлэгтэй эмэгтэй байлаа. Бараг бөхчүүдийн нэрийг мэддэг, таньдаг байсан.
-Танай хөвгүүд дандаа бөхийн нэртэй юм аа?
-Гурван хүү маань Сэрээтэр, Мөнхбат, Баянмөнх гээд бөхийн нэртэй. 1965 онд би нөхрийгөө Англи уруу явахад нь бие давхар үлдсэн. Тэр үед нөхөр маань сайн барилдсан бөхийн нэрийг хүү төрөхөөр өгнө гээд ууган хүүдээ Сэрээтэр нэрийг өгсөн. Хоёр жилийн дараа Ж.Мөнхбат Энэтхэгээс анхны хүрэл авчрахад хүү төрөөд мөн л түүний нэрийг хайрласан. Манай ууган охин төрсөн жил 1971 онд Х.Баянмөнх аварга их сайн барилдаж дэлхийн аваргаас мөнгөн медаль авч ирчихээд “Та хүүхэд төрөхөөр миний нэрийг өгнө шүү” гэж шалаад байсан. Тиймээс удаах хүүгээ Баянмөнх гэж нэрлэж амлалтаа биелүүлсэн. Нөхөр маань аль нэг хүүдээ мэргэжлээ өвлүүлнэ гэсэн бодолтой байсан. Тэгээд л Сэрээтэр хүү маань дасгалжуулагч болж олон улсын шүүгч хийгээд сайн явж байна. Хүү маань багадаа үндэсний бөх барилддаг байсан. Даанч гартаа бэртэл аваад больчихсон юм.
Гавьяат дасгалжуулагч О.Цэрэн даг вын нэрэмжит чөлөө бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Түүнийг Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын багш, Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэрийн аав гэдгээр нь хүмүүс андахгүй. Тус тэмцээнд биеийн тамир, спортын 48 хороо клубийн эрэгтэй 272, эмэгтэй 243 бөх хүч үзжээ. Өнгөрсөн оны тэмцээнд 175 эмэгтэй бөх барилдсан бол энэ жил 200 гаруй болон нэмэгдсэн нь өсвөр үеийнхэн спортоор, тэр дундаа чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой болсныг илтгэж байна. Мөн хөдөө, орон нутгаас оролцсон бөхчүүд медалийн тавцанд гарч буй нь тэдэнтэй ажиллаж буй дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадвар сайжирч, бэлтгэл сургуулилт нь тогтмолжиж буйг нотолж байгаа юм. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын хэмжээний шүүгч Ц.Цэрэнхүү ажиллажээ. Түүнтэй хамт цагчин, нарийн бичгийн дарга, эмч гээд нийтдээ 34 хүн ажиллаж тэмцээнийг элдэв маргаангүй зохион байгуулсан байна. Тэмцээний үеэр гавьяат тамирчин О.Бурмаа Баянгол дүүргийн тамирчин Д.Цэцэгбаярт хувиасаа тусгай цом гардуулж спортын өндөр амжилт гаргахыг хүссэн. Д.Цэцэгбаяр нь охидын хамгийн хүнд жин болох 70 кг-ын жинд түрүүлсэн юм. Тэмцээний үеэр гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва агсны гэргий Х.Цэвээнд Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар нар гардуулж, дунд үеийн шавь нар нь нэг өрөө байрны түлхүүр, отгон шавь нар нь найман сая төгрөг бэлэглэсэн байна. Улсын аваргад оролцсон “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал, “Арслан” клубийн Х.Хишигбат, З.Занабазар нар энэ жил гурав дахь алтан медалиа авсан. Мөн Спорт хорооны тамирчин Б.Гүндсамбуу, Дархан-Уул аймгийн “Мега старс” клубийн Ц.Намуунцэцэг, БТСДуС-ийн Ц.Цогбадрах нар хошой аварга болж медалийн тавцнаа гарав. Шилдэг эрэгтэй бөхийн шагналыг хөвгүүдийн 42 кг-ын жинд барилдсан Өвөрхангай аймгийн тамирчин Ц.Энхтайван, шилдэг эмэгтэй бөхийн шагналыг 38 кг-д түрүүлсэн Баянхонгор аймгийн бөх Ө.Пүрэвсүрэн нар хүртсэн байна. Энэ үеэр шилдэг шүүгчийг шалгаруулсан бөгөөд “Арслан” клубийн дасгалжуулагч Ц.Гантөгс шилдгээр тодорчээ. Тэмцээний ерөнхий шүүгч Ц.Цэрэнхүү болон гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва агсны гэргий Х.Цэвээнтэй цөөн хором ярилцлаа.
Ц.Цэрэнхүү: Энэ удаагийн тэмцээний үеэр тамирчдыг судаллаа
-Улсын аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр хэд дэх удаагаа ажиллаж байгаа вэ?
-Энэ хариуцлагатай үүргийг хоёр дахь жилдээ гүйцэтгэж байна. Залуучуудын улсын аваргад мөн хоёр удаа ерөнхий шүүгчээр оролцсон. Овоо туршлагатай боллоо.
-Энэ удаагийн тэмцээнд орон нутгийн бөхчүүд оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо. Шүүгчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Баян-Өлгий, Дорнод, Дундговиос бусад аймгийн бөхчүүд ирж зодоглолоо. Архангай, Дорноговь, Увс аймгаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг ирсэн. Архангай аймгийн “Начин”, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх”, Увс аймгийн “Шандас” гэсэн шинээр байгуулагдсан гурван клубийн хүүхдүүд сайн барилдсан. Энэ удаагийн тэмцээн ирэх долдугаар сард манай улсад болох Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний сорилго боллоо. Улсын аваргыг бүсчилж зохиогоогүй нь ч учиртай. Ардын багш, нэрт дасгалжуулагч Ч.Дамдиншарав, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хоёр энэ удаагийн тэмцээнээс сонгон авах, бэлтгэл сургуулилтад оролцуулах тамирчдын судалгаа хийж байгаа.
-Тэмцээнд цэврээр ялсан бөх олон гарав уу?
-Цэвэр ялсан бөх цөөн байлаа. Хүүхдүүдийн ур чадвар ойролцоо болохоор ач тач үзэлцсэн дээ. Хотынхон хөдөөгийн хүүхдийг цэвэр дардаг үе өнгөрсөн байна. Хот, хөдөөгийнхний ур чадвар бараг ялгаагүй болох нь. Хөвгүүдийн төрөлд хоёр жингийн шувтаргын барилдаанд орон нутгаас оролцсон бөхчүүд өрсөлдлөө шүү дээ. Хүүхдүүд өмсөх, тойрч өмсөх, хөл авч гар хавчиж эргэх, хэвтээ байдлаас дэвжээтэй шахаж эргүүлэх мэхийг голдуу хийсэн. Харин бүхэл оноо авах мэх хийх нь цөөн байлаа.
-Дасгалжуулагчдын тухайд?
-Дасгалжуулагч нарт хандсан хэдэн үг хэлмээр байна. Хүүхдүүд зөвхөн мэх хийж ялалт авахын төлөө барилдаж байна. Тэр нь зөв. Гэхдээ онолын мэдлэггүйгээс алдаа гаргаад байна. Шүүгч сануулга өгч байгаа, идэвхтэй барилдахыг шаардаж байгааг ойлгохгүй байсан. Тиймээс дасгалжуулагчид үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн зарим дасгалжуулагч тэдэн оноо өглөө, өгсөнгүй гэх зэргээр барилдааныг санаатайгаар будлиулж байна. Дэвжээний шүүгч, хажуугийн шүүгч нар санал нэгтэйгээр оноо өгчихөөд байхад хэл ам үүсгэж тэмцээний уур амьсгалыг эвдэх шаардлагагүй. Энэ нь муу нөлөөтэй гэдгийг дасгалжуулагч нар ойлгох хэрэгтэй.
Х.Цэвээн: Гурван хүү маань бөхийн нэртэй
-Нөхрийн тань нэрэмжит тэмцээнээс аварга бөх олноор төрж байна. Бас ахмад шавь нар нь ирээд Тантай уулзаж байгаа харагдсан?
-Талийгаачийнхаа шавь, хамтран ажиллаж байсан хүмүүстэй уулзаж ярилцаад сайхан байна. Ахмад бөхчүүдтэй ойрдоо тааралдаагүй, сая зөндөө хууч хөөрлөө.
-Дасгалжуулагчийн ар талыг хариуцна гэдэг амаргүй байх?
-Амаргүй байлгүй яахав. Байнга бэлтгэл сургуулилт гээд гэртээ байхгүй, гадаад явчихна. Манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ би ганцаараа л асарна шүү дээ. Нөхөр маань орой ажлаасаа ирээд бөхчүүдээ л ярина. Тэр тийм мэх сайн хийж байна, бэлтгэлдээ хоцорсон, эхнэртэй болж байна гээд л /инээв/. Би чинь бөхийн их мэдлэгтэй эмэгтэй байлаа. Бараг бөхчүүдийн нэрийг мэддэг, таньдаг байсан.
-Танай хөвгүүд дандаа бөхийн нэртэй юм аа?
-Гурван хүү маань Сэрээтэр, Мөнхбат, Баянмөнх гээд бөхийн нэртэй. 1965 онд би нөхрийгөө Англи уруу явахад нь бие давхар үлдсэн. Тэр үед нөхөр маань сайн барилдсан бөхийн нэрийг хүү төрөхөөр өгнө гээд ууган хүүдээ Сэрээтэр нэрийг өгсөн. Хоёр жилийн дараа Ж.Мөнхбат Энэтхэгээс анхны хүрэл авчрахад хүү төрөөд мөн л түүний нэрийг хайрласан. Манай ууган охин төрсөн жил 1971 онд Х.Баянмөнх аварга их сайн барилдаж дэлхийн аваргаас мөнгөн медаль авч ирчихээд “Та хүүхэд төрөхөөр миний нэрийг өгнө шүү” гэж шалаад байсан. Тиймээс удаах хүүгээ Баянмөнх гэж нэрлэж амлалтаа биелүүлсэн. Нөхөр маань аль нэг хүүдээ мэргэжлээ өвлүүлнэ гэсэн бодолтой байсан. Тэгээд л Сэрээтэр хүү маань дасгалжуулагч болж олон улсын шүүгч хийгээд сайн явж байна. Хүү маань багадаа үндэсний бөх барилддаг байсан. Даанч гартаа бэртэл аваад больчихсон юм.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)