
Казак түмний Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээ,“Нью хаппи” группийн бөх хурц арслан Ч.Батчулуун түрүүллээ. Тэрбээр уг барилдаанд нэгийн даваанд Баян-Өлгийн аймгийн бөх А.Серикболыг, хоёрт Өвөрхангайн С.Галданцогтыг, гуравт Говь-Алтайн Х.Алтангэрэлийг, дөрөвт Баян-Өлгийн Б.Төмөрбаатарыг, тавд Э.Элбэгбаярыг, зургаад Б.Ганбаатарыг, долоод Л.Цээсүрэнг, наймд Ш.Шинэбаярыг тус тус орхин түрүүлсэн байна. Харин Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Хантайшир дэвжээ, Засгийн газрын авто баазын бөх аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр долоо даван үзүүрлэсэн байна. МҮБХ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөлөөс зургаа дахь жилдээ зохион байгуулж буй тус барилдааны шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Хилчин спорт хороо, Бесбогда бүргэд дэвжээ, Рысжан ХХК-ний бөх аймгийн арслан Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх аймгийн заан Л.Цээсүрэн нар шалгаран үлдсэн юм. Б.Баатарцол арслан нь өнгөрсөн жилийн барилдаанд мөн их шөвөгт шалгарч байжээ.
Сэтгэгдэл (1)
***** (49.0.202.225)
sain bn shuu