Монголын хоккейчид Сингапурын багийг хожлоо
- 2013-03-22
- Спорт
- 0
Ази тивийн шайбтай хоккейгоор төдийлөн амжилт үзүүлээгүй байгаа орнуудын дунд зохиогддог “Challenge Cup-2013” тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо болж байгаа билээ.
Ази тивийн шайбтай хоккейгоор төдийлөн амжилт үзүүлээгүй байгаа орнуудын дунд зохиогддог “Challenge Cup-2013” тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо болж байгаа билээ. Уг тэмцээн 2008 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн бөгөөд манай хоккейчид энэ жил амжилт дүүрэн оролцож байгаа аж. Тэмцээнд 10 улсын баг оролцож байгаагаас манай хоккейчид “В” хэсэгт Энэтхэг, Макао, Хонконг, Сингапур улсын багтай нэг хэсэгт багтсан. “А” хэсэгт Арабын нэгдсэн Эмират улс, Тайланд, Малайз, Тайвань, Кувейт улсын баг багтжээ. Манай хоккейн шигшээ баг хэсэгтээ гурван тоглолт хийснээс бүгдэд нь ялалт байгуулж хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин “А” хэсгийг Тайвань улсын баг гурван хожилтойгоор тэргүүлж байгаа гэнэ.



Сэтгэгдэл (3)
TR (49.0.158.169)
Mandtugai
ЗОЧИН 00 (202.9.47.131)
АМЖИЛТ ХҮСЬЕ
***** (202.72.245.122)
sain bna.. Amjilt huseye