Э.Шинэбаяр: Хэнд ч ялагдахыг хүсдэггүй дайчин чанар манай хоккейчдэд байдаг
- 2013-03-29
- Спорт
- 0
Монголын хоккейн спортын түүхэнд шинэ хуудас, хөгжлийн шатыг ахиулсан Монгол Улсын хоккейн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Э.Шинбаяртай цөөн хором хөөрөлдлөө. Түүний удирдсан багийн залуус “Challenge cup- 2013” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн юм. Энэ медаль нь Монголын хоккейн спортын түүхэн дэх анхны медаль болж буйгаараа онцлогтой.

-Юуны өмнө “Challenge cup-2013” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ тэмцээний тухай товч мэдээллийг манай уншигчдад өгнө үү?
-Баярлалаа. Тайландын нийслэл Бангкок хотод “Asian Challenge cup-2013” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ тэмцээн 2008 оноос эхлэн зохион байгуулагдсан. Азид хоккейн спортыг хөгжүүлж байгаа орнуудын баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор санаачилсан тэмцээн юм. 2007 онд Хятадын өмнөд зүгийн Күнь Мин хотод болсон семинарын үеэр ийм тэмцээн зохион байгуулах санал гаргахад Хонконгийн хоккейн холбоо нааштай хүлээн авч нутагтаа эхний тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Монгол Улсын хоккейн үндэсний шигшээ багийн хувьд “Challenge cup” тэмцээнд гурав дахь удаагаа оролцлоо. 2009 онд анх удаа оролцохдоо тавдугаар байрт, дараа жил нь буюу 2010 оны тэмцээнд зургадугаар байрт шалгарсан. Энэ жил урамтай сайхан тоглож хүрэл медаль хүртлээ.
-Энэ удаагийн тэмцээнд нийт хэчнээн баг өрсөлдөв?
-Нийт 10 баг оролцож тав, таваараа хоёр хэсэгт хуваагдаж тоглосон. Хэдийгээр хэсэгт хуваагдсан мэт харагдаж байгаа боловч А, Б гэсэн хоёр зэрэглэлд хувааж оруулсан байсан. Ингэхдээ өмнөх тэмцээнүүдэд гаргасан амжилтыг нь харгалзан үзэж А, Б гэсэн зэрэглэлд хуваасан л даа. Ирэх жилийн “Challenge cup”-д манайх А зэрэглэл буюу арай хүчтэй өрсөлдөгчтэй учраа таарна гэсэн үг юм. Манай шигшээ багийн хувьд хоёр жил өнжсөн байсан болохоор энэ жилийн тэмцээнд арай зэрэглэл доогуур багуудтай учраа таарч тоглосон.
-Энэтхэгийн шигшээ багийг 20:0- ийн харьцаатай буулгаж авсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Зарим нэг спорт сонирхогч “Халуун орны багийг хожчихоод дэндүү хөөрцөглөх юм” гэж ярьж байсныг сонссон. Дасгалжуулагч хүний хувиар харахад өрсөлдөгч ямар түвшинд тоглож байсан бэ?
-Бидэнтэй учраа таарч тоглосон бүх орон л халуун, цас ордоггүй орны баг байсан шүү дээ. Жишээ нь, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ одоо цаг өөр болсон. Манайхан хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Хуучин бол байгалийн мөс хаана байна, тэнд хоккей хөгждөг байлаа. Одоо бол хаана хоккейн ордон байна тэнд хөгждөг болсон цаг. Чин үнэнийг хэлэхэд энэ жилийн “Challenge cup”-д хүч үзсэн 10 багаас манайх л ганцаараа зориулалтын мөсөн талбайгүй, хоккейн ордонгүй байх жишээтэй. Бусад орны хувьд дор хаяж зориулалтын мөсөн гулгуурын нэг талбайтай байдаг юм билээ. Хүмүүс Энэтхэгийг яагаад ингэж их онцлоод байна вэ гэхээр манай баг 20:0-ийн харьцаатай хожсонд л байгаа юм. Тэгэхэд Энэтхэгийн шигшээ багт багтсан 15 тамирчны 90 гаруй хувь нь Гималай уулын зүүн урд хэсэгт Ладак гэж муж байдаг. Энэ мужид амьдардаг төвдүүд байсан л даа. Харин манайхыг бодвол Энэтхэг чинь хэд хэдэн зориулалтын хиймэл мөсөн гулгуурын талбайтай улс. Хамгийн ойрын жишээ гэхэд л өнгөрсөн оны буюу 2012 оны “Challenge cup”-ыг нутагтаа хүлээж авсан. Тухайн үед Энэтхэгийн шигшээ баг хоккейн түүхэн дэх анхныхаа хожлыг авч байв.
-Шигшээ багийн тамирчдыг яаж бүрдүүлэв. Хоккейн спорт зардал өндөртэй спортод тооцогддог. Хувцас, хэрэглэлийг яаж зохицуулсан бэ. Тэмцээнд оролцох зардлыг хаанаас гаргав?
-Монголын лигт тоглож байгаа зургаан багийн тоглогчдоос сонгон шалгаруулж шигшээ багаа бүрдүүлсэн. Өмсгөлийн хувьд Олон улсын хоккейн холбоо нэгдсэн журмаар гаднах өмсгөлийг хийлгэн тарааж өгдөг. Цохиур модны хувьд Монголын хоккейн холбоо санхүүжүүлж авч өгсөн. Гэхдээ зарим нэг тоглогч маань өөрийн цохиур модоор тоглодог байх жишээтэй. Энэ удаагийн тэмцээний зардлыг “Эрдэнэт” үйлдвэр бүрэн даасан.
-Дулааны улиралд хоккейн баг тамирчид бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ. Манайд зориулалтын мөсөн гулгуурын талбай, ордон байдаггүй нь багагүй хүндрэл учруулдаг юм шиг санагддаг?
-Үнэнийг хэлэхэд өрөвдөлтэй шүү дээ. Тэмцээнд орох гэж цуглуулаад, тэмцээн дууссаны дараа шууд “баяртай” л гэдэг байхгүй юу. Манай шигшээ багийн тамирчид байнгын бэлтгэл сургуулилттай байх ямар ч боломж байдаггүй. Зун гэхэд л өөрийн эдэлж хэрэглэж байгаа спортын хэрэглэлээ тагтан дээрээ гаргаад тавьчихдаг. Тэгээд арваннэгдүгээр сар дөхөөд гадаа хүйтрэхээр тоостой хэрэглэлээ гарган ирж угааж цэвэрлээд л хэрэглэнэ. Хэрэв зориулалтын мөсөн гулгуурын талбай, ордонтой болчихвол тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшлэх нь ойлгомжтой. Мөн тухайн ордонд зөвхөн хоккей биш өвлийн спортын бүхий л төрлийн тэмцээнийг явуулж болно шүү дээ. Энэ жилийн “Challenge cup”-д Монгол Улсын шигшээ багийн тамирчид хүрэл медаль хүртсэн нь хоккейн спорт манайд хөгжих боломжтойг харуулж өглөө.
-Төрөөс багийн спортыг дэмжих тал дээр дутуу дулимаг ажиллаад байна уу даа гэсэн бодол спорт сонирхогчид дунд байдаг. Тэр ч байтугай салбар хариуцсан яамтай болоод ямар нэг дэвшил, ахиц гарсангүй. Та энэ тухай ямар бодолтой байна?
-Өмнө нь бол харж үзүүлэх гэж их хичээдэг байлаа. Дараа нь улсаас зардал гаргуулаад тэмцээнд явсан ч амжилт үзүүлж чадахгүй байгаа юм чинь яаж дэмжих вэ дээ гэж бодож эхэлсэн. Тэгвэл одоо хоккейгоор анхны медалиа аваад ирлээ. Бид монголчууд хоккей тоглож чаддаг юм байна гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа. Бүр тодруулбал, салбар хариуцсан яам, төрийн удирдлагуудад, харуулж, нотолж чадлаа. Нэг тэмцээнд явах болоход санхүүгийн асуудал их хүндрэлтэй байдаг. Тухай үед бид хүнээс мөнгө гуйхдаа ичдэг байлаа. Одоо байдал өөр болох байх. Ямар ч байсан бид олон улсын тэмцээнээс анхы медалиа авч чадсан.
-“Challenge cup” тэмцээний үеэр хамгийн их хүчний тоглолт хийсэн багаар манай баг тамирчид шалгарсан байсан. Ер нь бусад орны тамирчид хүчний тоглолт хэр хийж байв?
-Саяын тэмцээн дээр манайхаас өөр хүчний тоглолт гаргаж байсан баг байгаагүй. Үнэнийг хэлэхэд зарим орны баг манайхтай тоглохоос айж байсан шүү. Угаасаа мөргөлдөх, хааяа зодолдох зэрэг зүйл бол хоккейн спортод байж л байдаг энгийн үзэгдэл. Энэ нь ч уг спортоо улам сонирхолтой болгож байгаа нэг хэлбэр юм. Харин одоо бол үзэгчид гоё хууралт, гоё цохилт, гоё мөргөлт л үздэг болсон байна. Саяын тэмцээн дээр манай Б.Цэрэнбалжир Тайландын эсрэг тоглохдоо нэг тамирчныг нь айхавтар хүчтэй мөргөсөн. Гэтэл өнөө тамирчин нь гэмтээд манай хүнийг буруу мөргөлт хийсэн гээд гурван тоглолтод оруулахгүй байх шийтгэл ногдуулсан. Ер нь сонирхогчийн хоккейн спортын дүрэм улам л чангараад байгаа. Манай тамирчид мэргэжлийн лигт тоглодог тамирчидтай ур чадвар, жин адилгүй ч гэсэн хөлийн тэнцвэр, биеийн хөгжил сайтай болохоор хэр баргийн мөргөлтийг тоодоггүй. Хамгийн авууштай чанар нь хэнд ч ялагдахыг хүсдэггүй дайчин чанартай байдаг.
Монголын хоккейн спортын түүхэнд шинэ хуудас, хөгжлийн шатыг ахиулсан Монгол Улсын хоккейн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Э.Шинбаяртай цөөн хором хөөрөлдлөө. Түүний удирдсан багийн залуус “Challenge cup- 2013” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн юм. Энэ медаль нь Монголын хоккейн спортын түүхэн дэх анхны медаль болж буйгаараа онцлогтой.-Юуны өмнө “Challenge cup-2013” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Энэ тэмцээний тухай товч мэдээллийг манай уншигчдад өгнө үү?
-Баярлалаа. Тайландын нийслэл Бангкок хотод “Asian Challenge cup-2013” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ тэмцээн 2008 оноос эхлэн зохион байгуулагдсан. Азид хоккейн спортыг хөгжүүлж байгаа орнуудын баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор санаачилсан тэмцээн юм. 2007 онд Хятадын өмнөд зүгийн Күнь Мин хотод болсон семинарын үеэр ийм тэмцээн зохион байгуулах санал гаргахад Хонконгийн хоккейн холбоо нааштай хүлээн авч нутагтаа эхний тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Монгол Улсын хоккейн үндэсний шигшээ багийн хувьд “Challenge cup” тэмцээнд гурав дахь удаагаа оролцлоо. 2009 онд анх удаа оролцохдоо тавдугаар байрт, дараа жил нь буюу 2010 оны тэмцээнд зургадугаар байрт шалгарсан. Энэ жил урамтай сайхан тоглож хүрэл медаль хүртлээ.
-Энэ удаагийн тэмцээнд нийт хэчнээн баг өрсөлдөв?
-Нийт 10 баг оролцож тав, таваараа хоёр хэсэгт хуваагдаж тоглосон. Хэдийгээр хэсэгт хуваагдсан мэт харагдаж байгаа боловч А, Б гэсэн хоёр зэрэглэлд хувааж оруулсан байсан. Ингэхдээ өмнөх тэмцээнүүдэд гаргасан амжилтыг нь харгалзан үзэж А, Б гэсэн зэрэглэлд хуваасан л даа. Ирэх жилийн “Challenge cup”-д манайх А зэрэглэл буюу арай хүчтэй өрсөлдөгчтэй учраа таарна гэсэн үг юм. Манай шигшээ багийн хувьд хоёр жил өнжсөн байсан болохоор энэ жилийн тэмцээнд арай зэрэглэл доогуур багуудтай учраа таарч тоглосон.
-Энэтхэгийн шигшээ багийг 20:0- ийн харьцаатай буулгаж авсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Зарим нэг спорт сонирхогч “Халуун орны багийг хожчихоод дэндүү хөөрцөглөх юм” гэж ярьж байсныг сонссон. Дасгалжуулагч хүний хувиар харахад өрсөлдөгч ямар түвшинд тоглож байсан бэ?
-Бидэнтэй учраа таарч тоглосон бүх орон л халуун, цас ордоггүй орны баг байсан шүү дээ. Жишээ нь, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ одоо цаг өөр болсон. Манайхан хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Хуучин бол байгалийн мөс хаана байна, тэнд хоккей хөгждөг байлаа. Одоо бол хаана хоккейн ордон байна тэнд хөгждөг болсон цаг. Чин үнэнийг хэлэхэд энэ жилийн “Challenge cup”-д хүч үзсэн 10 багаас манайх л ганцаараа зориулалтын мөсөн талбайгүй, хоккейн ордонгүй байх жишээтэй. Бусад орны хувьд дор хаяж зориулалтын мөсөн гулгуурын нэг талбайтай байдаг юм билээ. Хүмүүс Энэтхэгийг яагаад ингэж их онцлоод байна вэ гэхээр манай баг 20:0-ийн харьцаатай хожсонд л байгаа юм. Тэгэхэд Энэтхэгийн шигшээ багт багтсан 15 тамирчны 90 гаруй хувь нь Гималай уулын зүүн урд хэсэгт Ладак гэж муж байдаг. Энэ мужид амьдардаг төвдүүд байсан л даа. Харин манайхыг бодвол Энэтхэг чинь хэд хэдэн зориулалтын хиймэл мөсөн гулгуурын талбайтай улс. Хамгийн ойрын жишээ гэхэд л өнгөрсөн оны буюу 2012 оны “Challenge cup”-ыг нутагтаа хүлээж авсан. Тухайн үед Энэтхэгийн шигшээ баг хоккейн түүхэн дэх анхныхаа хожлыг авч байв.
-Шигшээ багийн тамирчдыг яаж бүрдүүлэв. Хоккейн спорт зардал өндөртэй спортод тооцогддог. Хувцас, хэрэглэлийг яаж зохицуулсан бэ. Тэмцээнд оролцох зардлыг хаанаас гаргав?
-Монголын лигт тоглож байгаа зургаан багийн тоглогчдоос сонгон шалгаруулж шигшээ багаа бүрдүүлсэн. Өмсгөлийн хувьд Олон улсын хоккейн холбоо нэгдсэн журмаар гаднах өмсгөлийг хийлгэн тарааж өгдөг. Цохиур модны хувьд Монголын хоккейн холбоо санхүүжүүлж авч өгсөн. Гэхдээ зарим нэг тоглогч маань өөрийн цохиур модоор тоглодог байх жишээтэй. Энэ удаагийн тэмцээний зардлыг “Эрдэнэт” үйлдвэр бүрэн даасан.
-Дулааны улиралд хоккейн баг тамирчид бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ. Манайд зориулалтын мөсөн гулгуурын талбай, ордон байдаггүй нь багагүй хүндрэл учруулдаг юм шиг санагддаг? -Үнэнийг хэлэхэд өрөвдөлтэй шүү дээ. Тэмцээнд орох гэж цуглуулаад, тэмцээн дууссаны дараа шууд “баяртай” л гэдэг байхгүй юу. Манай шигшээ багийн тамирчид байнгын бэлтгэл сургуулилттай байх ямар ч боломж байдаггүй. Зун гэхэд л өөрийн эдэлж хэрэглэж байгаа спортын хэрэглэлээ тагтан дээрээ гаргаад тавьчихдаг. Тэгээд арваннэгдүгээр сар дөхөөд гадаа хүйтрэхээр тоостой хэрэглэлээ гарган ирж угааж цэвэрлээд л хэрэглэнэ. Хэрэв зориулалтын мөсөн гулгуурын талбай, ордонтой болчихвол тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшлэх нь ойлгомжтой. Мөн тухайн ордонд зөвхөн хоккей биш өвлийн спортын бүхий л төрлийн тэмцээнийг явуулж болно шүү дээ. Энэ жилийн “Challenge cup”-д Монгол Улсын шигшээ багийн тамирчид хүрэл медаль хүртсэн нь хоккейн спорт манайд хөгжих боломжтойг харуулж өглөө.
-Төрөөс багийн спортыг дэмжих тал дээр дутуу дулимаг ажиллаад байна уу даа гэсэн бодол спорт сонирхогчид дунд байдаг. Тэр ч байтугай салбар хариуцсан яамтай болоод ямар нэг дэвшил, ахиц гарсангүй. Та энэ тухай ямар бодолтой байна?
-Өмнө нь бол харж үзүүлэх гэж их хичээдэг байлаа. Дараа нь улсаас зардал гаргуулаад тэмцээнд явсан ч амжилт үзүүлж чадахгүй байгаа юм чинь яаж дэмжих вэ дээ гэж бодож эхэлсэн. Тэгвэл одоо хоккейгоор анхны медалиа аваад ирлээ. Бид монголчууд хоккей тоглож чаддаг юм байна гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа. Бүр тодруулбал, салбар хариуцсан яам, төрийн удирдлагуудад, харуулж, нотолж чадлаа. Нэг тэмцээнд явах болоход санхүүгийн асуудал их хүндрэлтэй байдаг. Тухай үед бид хүнээс мөнгө гуйхдаа ичдэг байлаа. Одоо байдал өөр болох байх. Ямар ч байсан бид олон улсын тэмцээнээс анхы медалиа авч чадсан.
-“Challenge cup” тэмцээний үеэр хамгийн их хүчний тоглолт хийсэн багаар манай баг тамирчид шалгарсан байсан. Ер нь бусад орны тамирчид хүчний тоглолт хэр хийж байв?
-Саяын тэмцээн дээр манайхаас өөр хүчний тоглолт гаргаж байсан баг байгаагүй. Үнэнийг хэлэхэд зарим орны баг манайхтай тоглохоос айж байсан шүү. Угаасаа мөргөлдөх, хааяа зодолдох зэрэг зүйл бол хоккейн спортод байж л байдаг энгийн үзэгдэл. Энэ нь ч уг спортоо улам сонирхолтой болгож байгаа нэг хэлбэр юм. Харин одоо бол үзэгчид гоё хууралт, гоё цохилт, гоё мөргөлт л үздэг болсон байна. Саяын тэмцээн дээр манай Б.Цэрэнбалжир Тайландын эсрэг тоглохдоо нэг тамирчныг нь айхавтар хүчтэй мөргөсөн. Гэтэл өнөө тамирчин нь гэмтээд манай хүнийг буруу мөргөлт хийсэн гээд гурван тоглолтод оруулахгүй байх шийтгэл ногдуулсан. Ер нь сонирхогчийн хоккейн спортын дүрэм улам л чангараад байгаа. Манай тамирчид мэргэжлийн лигт тоглодог тамирчидтай ур чадвар, жин адилгүй ч гэсэн хөлийн тэнцвэр, биеийн хөгжил сайтай болохоор хэр баргийн мөргөлтийг тоодоггүй. Хамгийн авууштай чанар нь хэнд ч ялагдахыг хүсдэггүй дайчин чанартай байдаг.
Т.БИЛЭГ

Сэтгэгдэл (2)
zz (219.68.123.33)
Ulam undur amjilt gargaarai, taraagaad baigaa munguuruu negch gesen talbai bariasai bilee. Bagiihand, zaluu huuhduuded heregtei baimaar daa.
zochin (79.205.30.8)
Ta buhend ulam ih amjilt husie.