Монгол улсын гавьяат эмч Цүрэмийн Мухар: Одоогоор манай салбарт миний дээр гарах эрдэмтэн төрөөгүй л байна

Монгол Улсын Хүний гавьяат эмч, эрдэмтэн доктор Цүрэмийн Мухартай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. 

-Эмчийн ажил гэдэг бол эх захгүй хариуцлагатай ажил. Энэ их ажлын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг амаргүй санагдах юм?

-Би үүнийг ярихаас өмнө тодруулж хэлэх юм байна. Анагаах ухаан бол шинжлэх ухаан, тэгээд урлаг соёл юм гэсэн манай мэргэдийн үг бий. Шинжлэх ухаан бол ойлгомжтой. Урлаг соёл бол өвчтний ар гэртэй бол өөртэй нь яаж харьцах гээд бүгд урлаг. Хүнийг үгээр алж болно, эмчилж болно. Тиймээс үгээр ойлгуулах, хүнтэй харилцах, зөв боловсон хувцаслах, бусдаас илүү цэвэр байх соёл хэрэгтэй. Хүнийг эмээр, мэсээр, үгээр гээд гурван зүйлээр эмчилдэг. Тэгэхээр хүн зохиолч, зураач байхын тулд зайлшгүй авьяас хэрэгтэй байдаг шиг эмч хүнд ба цаанаасаа заяасан авьяас зайлшгүй шаардлагатай. Эм хүн бусдыг энэрэх, хайрлах сэтгэлтэй байх нь авьяас ш дээ. Би сумын эмнэлгээс эхлээд эрүүл мэндийн бүх л шатны салбарт ажилласан. Ингэж явахад олон зовж шаналсан хүмүүстэй ч таарсан. Миний эрх мэдэл, чадал хүрэхгүй олон хүн бурхан болохыг харж, дэргэдээс нь мэдэрч явжээ. Энэ л намайг уран зохиолтой холбож өгсөн.

-Тэгэхээр Та эмчийн мэргэжил л уран зохиолтой холбосон гэх гээд байна уу?

-Яах арга байхгүй эмчийн маань мэргэжил намайг уран зохиолтой холбосон. Гэхдээ би багаасаа л бичсэн дээ. Эмч хүн бол буян нүгэл хоёрыг зэрэгцүүлж явдаг юм. 100 хүн эдгээж баярлуулж байхад 10 хүн бурхан болж, нулимсан дунд явж байх жишээний байдаг.

-Манай утга зохиолын ахмадууд “Эхлээд хүн бол дараа нь шүлэг бич” гэдэг. Эмч хүн нэн тэргүүнд номоо «урах уу, хүнээ эмчлэх үү, эсвэл бас...?

-Яг адилхан. Оросын Анагаах ухааны академич Ф.Г.Углов “Нужно быть хорошим человеком” буюу “Эмч хүн ийм сайн хүн байх астой” гэж хэлсэн байдаг. Намайг уран зохиолд дуртай болоход эмэг эх маань их нөлөөлсөн. Эмээ 1891 онд төрж, 1890 онд бурхан болсон доо.
Энэ хүн надад үлгэр домог, хууч яриа их ярьж өгдөг байсан нь их нөлөөлсөн. Харин хүнийг энэрэн хайрлах сэтгэлийг миний  аав Д.Цүрэм гэдэг хүн өгсөн. 

-Та мэдээжийн хэрэг энэ өнгөрсөн хугацаанд  үхэл хагацалтай нүүр бишгүй л  тулсан байж таарна, Аварч болох шиг алдаж байсан удаа бий л байх?

-Анх Анагаах төгсөөд Дундговь аймгийн Өндөршил суманд очсон юм. Тэгэхэд гүн хордлогод орсон хүүхэд, мориноос унаж бэртсэн хоёр хүнтэй анх удаа нүүр тулсан. Манай сум аймгийн төвтэй 220 километр алс, тэгэхээр ном их чухал байдаг юм. “Их эмчийн гарын лавлах” гэдэг орос хэл” ном надад дотны туслагч байсан. Тэгэхэд аварч болох зарим хүнийг алдсан даа. Нэг 58 настай эрэгтэй уушигны цусан хатгаатэй ирсэн. Нөгөө нэг нь гуурсан хоолой нь бөглрөөд амьсгал боогдсон хүүхэд байсан. Гуурсан «хоолойг нь цоолоод амьсгал оруулдаг юм л даа. Гэтэл гуурс тавихаар оролдож байтал амьсгал хураасан даа. Энэ хүнийг аварч болох л байсан. Миний насан туршдаа эмзэглэж явдаг зүйл бол энэ.

-Хөдөөд багаж хэрэгсэл муугаас болов уу. Өөрийн тань зүгээс шалтгаалав уу?

-Тэр үед бага залуу, дөнгөж сургууль төгссөн, ажлын дадлага туршлага их муу байсных, түүнээс аварч болох л амь байсан. Оюутан байхдаа хөдөөд дадлага хийнэ. Би Дорнод аймагт очиж дадлага хийсэн юм. Довчиндугар гэдэг хүн намайг эхэс саатаад цус алдахад яаж эмчилдгийг биечлэн зааж өгсөн нь хөдөөд их хэрэг болж байсан даа.

-Тэгвэл аварч боломгүй тийм амийг аварч явсан тохиолдол бас байж л таарна даа?

-Аварч боломгүй зүйлийг бол яаж болохов дээ. Харин энд тэнд олон жил эмчлүүлээд цөхөрсөн улсыг бол эдгээж байсан тохиолдол бий. Жишээ нь олон газраар явж олон жил цөсөө эмчлүүлээд цөхөрчихсөн. Одоо ч найдваргүй гэсэн нэг хүн байхгүй юу. Тэгээд үзээд байтал мухар олгойн нэвчистэй үрөвсөлтэй хүн байсан. Энэ өвчнийг хагалж болдоггүй юм. Түүнийг эмчлээд эдгээж байсан. Бас нэг хүүхэд шингэн алдаад арга тасарсан байдалтай байсан. Түүнийг эмээр биш хоолоор эмчилсэн дээ. Энэ мэт тохиолдол бол бий.

-Хөдөөд очоод ажлын дадлага туршлага дутах үед багшийнхаа зааж байсныг дутуу сурж дээ ингэх минь яалаа гэж харамсах үе байна биз?

-Багш бол аливаа зүйлийг төгс заахгүй шүү дээ. Тиймээс номоос л бусдыг нь өөрийгөө дайчилж олж авдаг. Би Өндөршилд очихдоо нэг авдар номтой очсон. Тэгээд мэргэжлийн чиглэлийн олон сэтгүүл захиалж уншдаг байлаа. Харин дээд албан тушаалтан эмч нараас илүүтэй олон жил ажилласан туршлагатай сувилагч гэдэг бол үнэндээ мундаг шүү. Манай суманд 20 гаруй жил ажилласан Цэдэвдорж гэдэг эрэгтэй сувилагч байлаа. Нутгийнхан “Ижий До” гэж авгайлна. Нэр хүнд ч гэж жигтэйхэн. Тэгээд л өвчтөн ирэхэд энэ хүн урьд өмнө ямар өвчнөөр өвдөж байсан. Удамд нь ямар өвчтэй хүмүүс байв, тэр нь ямар өвчнөөр нас барсан гээд бүгдийг нь тэр мэднэ. Тиймээс өвчтөн ирэхээр л сувилагч маань хамгийн их туслана. Энэ нь өвчтөнийг эмчлэхэд их хялбар, үр дүнтэй байдаг юм.

-Ингэхэд хөдөө явах шийдвэрийг өөрөө гаргав уу, эсвэл Засгийн даалгавраар говь уруу явав уу?

-Би анагаахын сургуулийг улаан дипломтой төгссөн юм. Тэр үед улаан дипломтой төгссөн хүн бол хаа дуртай газраа төв орон бараадаж болдог байсан үе. Миний хувьд хөдөө, тэр тусмаа говьд очиж ажиллая гэж бодоод л ЭМЯ-ны боловсон хүчин Амгаабазар гэдэг хүн дээр хүсэлтээ хэллээ. Төгсөгчдийг тэр хүн нааш цааш болгоно. Их гайхаж байна. Тэгээд чи аль говь руу явах юм бэ гэхээр нь хол Өмнөговь уруу явна л гэсэн. Амгаабазар гуай танай аав ээж чинь нас өндөр болсон улс. Явах гээд байгаа юм бол арай ойр Дундговь уруу яв. Өмнөговь чинь их хол гэсэн.  Тэгээд л гурван жилийн томилолт аваад Өндөршилд ажиллаад ирсэн дээ.

-Хөдөөд дөрвөн жил сууж ажлын дадлага туршлагатай болчихсон. Нөгөө талаар гайгүй нэр хүндтэй хүн ирсэн байх даа?

-Тэр ч тэгэж таарна. Тэгээд л эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байтал яамнаас дуудаад Сүхбаатар аймаг уруу томиллоо. Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газрын ажил унаад, улсдаа сүүлчээсээ нэгд ордог болчихсон учир ажил сайжруулахаар нэг жилийн томилолтой  өвлийн хүйтэнд нүүгээд л явж өгсөн. Очоод л ажиллаад байлаа даа. Нэг жил болох хүн чинь таван жил болоод ирсэн. Тэгэхэд сүүлээсээ нэгд ордог байсан газрын ажил эхний гуравт тэргүүлдэг болсон байлаа.

-Сумын төвөөс бүхэл бүтэн аймагт ирэхэд бас л төвөгтэй зүйл их байна биз?

-Асуудал байлгүй яахав. Сумын эмнэлгийн 10 гаруй хүнтэй ажиллаж байсан хүн бүхэл бүтэн аймгийн 300-аад хүнтэй ажиллана гэдэг амаргүй. Аймгийн намын хороонд байнгын дуудагдана. Тэр цагт халдварт өвчин, эхийн эндэгдэл гээд их зүйл анхаарч ажилладаг байсан. Хамуу юмуу ихэслээ гээд юу эс мундах вэ. Дээр нь эмч ажилчдын хүн ам гээд зөндөө бэрхшээл бий.

-Сүхбаатарт таван жил ажиллаад л нийслэлийг зорив уу?

-Сүхбаатараас ирээд Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний ажилтан болж, эрдмийн ажил хийж зэрэг хамгаалсан. Дараа нь Москва явж докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш эрүүл мэндийн газрын дарга, багш гээд эрүүлийг хамгаалахын салбарт ажиллаагүй газар үгүй. Одоо ч цагаар багшилдаг. Сагсуурч хэлэхэд одоогоор манай салбарт миний дээр гарах эрдэмтэн төрөөгүй байна.

-Багшилдаг гэснээс хүмүүсийн ярих нь одооны оюутнууд ном уншихаа болилоо, сургалт суларлаа гэх юм. Анагаахын хувьд бол хүний амьтай холбоотой хариуцлагатай салбар. Энэ талаар?

-Өнөөдөр Монголд 200 шахам их дээд сургууль коллеж 200 гаруй мянган оюутан сурч байна. Монголын бараг хүн тутмын нэг нь оюутан болжээ. Энэ бол бахархал биш хүний оюун санаагаар тоглож байгаа эмгэнэл юм. Өөр хэлбэл боловсролоор бизнес хийж ирээдүйгээ хордуулж байна гэсэн үг. Өнөөдрийн сургуулиуд нэг ч номын сан  сургалтын лаборторигүй байна. Дээд сургуулийн оюутан гэдэг бол ямар нэг хэлийг салбартаа эзэмшсэн байх хэрэгтэй. Ийм юм алга. Манайх шиг ийм буурай жижиг орон эрдмийн ажлыг гадаад хэл дээр явуулах хэрэгтэй. Социализмын үед эрдмийн ажлыг дандаа орос хэл дээр явуулдаг байсан. Тэр ч бүү хэл хэдэн зуун жилийн өмнө манай бичгийн мэргэн зохиолоо Төвд, Манж хэл дээр л бичдэг байсан. Одоо бол гадаад хэл бүү хэл Монгол хэлээ сураагүй улс дээд боловсролтой гээд явж байна. Ийм хүмүүс хаана ч ажилд орно гээд очиход гологдоно.

-Та сургуулийг бизнес болжээ гэж хэллээ. Үүнтэй 100 хувийн санал нийлнэ. Цаашид яавал дээр бэ?

-Энэ байдал цаашид хэдэн жилдээ үргэлжлэх байх. Харин цагийн эрхээр алга болох байх гэж найдаж байна. Хувийн нэг сургууль хүүхэд элсүүлээд аваад ирдэг. Түүнийгээ сурч чадахгүй бол хөөгөөд явуулж болдоггүй. Хөөвөл нэг хүүхдийн төлбөргүй болчих гээд толгойг нь илдэг, ийм л юм болжээ. Ерээд он гарч байх үед Монгол Улс тавхан их, дээд сургуультай 7000 оюутантай л байсан. Тэр сургуульд орох гэж маш өндөр шалгуур давж байж сая нэг болно. Элсэн орсны дараа багш нарын шаардлага зарчим гэж хачин өндөр байлаа. Одоо тийм юм даанч алга болжээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Иргэн хүний хувьд хэнийг дэмжих гэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хүн өрсөлдөхөөр зэхэж байна. Хэнийг сонгох вэ гэдгээсээ илүү Монголын төр дампуурах шатандаа явж байна гэдэг асуудал сэтгэл эмзэглүүлэх юм. Сонгууль гэдэг маань худалдаа наймааны цөм болчихлоо. УИХ-д гэмт хэрэгтнүүд суучихаад нөхдийнхөө хийсэн хэргийг өмгөөлж сууна. Өөрөөр хэлбэл, УИХ гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг тийм газар болон хувирлаа. Ард түмэн ч ойлгож, энэ байдлаас уйдлаа. Монгол Улс ерөнхийлөгчийн засаглалтай болбол яасан юм бэ гэж боддог. Тэр ерөнхийлөгч гаршиж сайн ажиллахын тулд 15 жил төр барих тийм тогтолцоо хэрэгтэй байна уу гэж боддог. Гэхдээ энэ бол миний л бодол. Манай  хоёр нэр дэвшигч ч мөрийн хөтөлбөртөө “Цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай болохын төлөө ажиллана” гэж тусгаж  өгвөл илүү их санал авах болов уу. Санхүүгийн хямрал гээд л яриад байна. Хаа ч байгаа юм, нийгмээ дэмий хямруулаад ийм л байдалтай байна даа.

-Эдийн засгийн хямралд өртөөд гаднаас 1.5 их наяд төгрөг авч байж, энэ хямралыг давна гээд байгаа. Түрүүчээсээ аваад эхэлчихсэн. Үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Хямарлаа гээд л байгаа болохоос биш хаанаа хямраад байгаа юм. Гагцхүү банкууд зээлээ зогсоочихсон. Иргэд зээл авч чадахгүй, жижиг наймаа л хэцүү байх шиг байна. Манай монголчууд эрт дээр үеэс “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэсэн нь бий. Тэр их мөнгийг гаднаас аваад юугаараа төлөх гээд байгаа юм гээд олон асуудал байна. ????? авч байгаа улс нь Хятад, Орос гээд байгаа. Уг нь европын орнуудаас ч юм уу, Японоос авах нь арай дээр. Манай “Ураг төрлийн хол нь дээр, уул усны ойр нь дээр” гэсэн үг бий дээ. Манайхан л хямрал гээд ард түмнээ үймүүлээд сэтгэл зүйд нь нөлөөлөөд байх юм. Гэтэл тэр Оросод ч тэр, Хятад ч тэр нам жим байна. Дээгүүрээ ярьж асуудлаа шийдэж байна шүү. Ер нь тэр хямрал гэдэг чинь жирийн л асуудал болохоос ард түмэнд ямар хамаатай юм. Үүнийг төр л зохицуулах хэрэгтэй.

-Одоо хоёулаа уран бүтээл рүү яриагаа хандуулъя. Га эрүүл мэнд, утга зохиолын салбарт зэрэг ажиллажээ Гэж болохоор санагддаг. Хэдий хэрийн бүтээл гаргаад Оайна даа?

-Би анагаах ухааны эрдэмтний хувьд салбарынхаа чиглэлээр 21 ном бичсэн байна. Түүнчлэн утга зохиолд долоон ном бичжээ. Дандаа үргэлжилсэн үгээр л бичсэн. амьдралдаа ханьдаа, ууган хүүдээ зориулж л хоёр шү бичсэн. Утга зохиолд би Төрийн шагналт, СГЗ Д.Цоод П.Пүрэвсүрэн, сэтгүүлч, зохиолч До.Цэнджав гэсэн гурв багштай. Анагаахын салбарт бол би өөрөө багш юм. 10 жи байхдаа л утга зохиол сонирхож дугуйланд явдаг байла Тэндээс анагаахад ирэхэд Ардын уран зохиолч С.Эрдэни дугуйланд очсон. Мөн Оросод эрдмийн ажил хийж очихо, тэнд нэг ийм юм байх. Анагаахын уран зохиол гэж. Энэ н эрдмийн ажлаа уран зохиол болгож бичдэг. Түүнийг хэл байгаа хэрэг. Сүүлийн үед анагаахын эрдмийн ажпа орхиод уран зохиол руу нэлээд шаргуу орж байна. Би чин ерээд он гаргаж 40 хүрч байж номоо гаргасан хүн.

-Анагаахад, С.Эрдэнийн дугуйланд очиход Т.Очирх агсан байсан л биз дээ. Ер нь эмч зохиолчид олон юмаа даа?

-Дэлхийн түүхэнд ч тэр эмч зохиолч нар олон байдаг Одоо энэ алдарт А.Чехов эмч байсан. Манайд гэхэд л С.Эрдэнэ, Д.Норов, Д.Нямаа гэсэн гурван төрийн шагналт зохиолч байна. Тэр дугуйланд Т.Очирхүү, С.Оюун эд нар байлаа. Залуучууд ч байдаг юм шиг ээ. Уран бүтээл хийх амаргүй, хүнд хэцүү, зовж зүдрэнэ, цаг, царай алдана гээд| олон асуудал бий. Гэсэн хэдий ч уран зохиолдоо зүтгэж л байна. Гэтэл анагаахын чиглэлээр бол надад зовлон багатай байдаг ч уран зохиолдоо л анхаарах юм даа.

-Миний өмнө таны энэ эсээ роман байна. Үүнийг; харж байхад таныг кино зохиол бичихгүй юм уу гэсэн бодол төрж байна?

-Кино хийхэд нэгдүгээрт эдийн засаг хэрэгтэй. Хоёрдугаарт ийм хэмжээний кино хийхэд манайд найруулчих найруулагч байна уу гээд асуудал бий. Миний энэ роман бол Торгуудь нүүдлийн тухай түүхэн зохиол юм. Саяхан манай улсад Халимагийн ерөнхийлөгч ирлээ. Түүнтэй уулзаж энэ номоо өгсөн. Хэрэв энэ ном тэнд орчуулагдаад ирвэл кино болох магдлал бий. Торгуудууд чинь Хятадын Шинжан уйгар, Оросын Халимагт нутаглаж байсан. Үүнийг хүмүүс болохоор нутгаа санаад хаяж явсан гэдэг. 


С.Ууганбаяр
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Нараа (124.158.93.49)

    2013-11-27

    үнэхээр гавьяатай эмч

  • hi (103.29.144.18)

    2013-09-09

    Эмээ 1891 онд төрж, 1890 онд бурхан болсон доо.