
Хятадын улс төрийн ухааны профессор Тао Сие CNN агентлагт утааны талаар бичсэн байна. Өмнө нь Бээжин хотыг “Хятадын утааны нийслэл” гэж нэрлэдэг байсан бол одоо Шанхай, Нанжин хотод утаа ихэссэнээс сургуулиуд ажиллахгүй болж, олон тооны нислэгийг хойшлуулсан тухай мэдээ гарах боллоо. Учир нь утаан хөшиг Бээжингээс Шанхай руу тэлж байгаа юм. Өвөл цагт өтгөн утаанаас болж, харагдах орчин хязгаарлагддаг. Тийм учраас хүмүүс цаг алдаж, хоёр хотыг холбосон хурдны замыг гурван жил гаруй хугацаанд барьж дуусгажээ. Бээжин болон ойр орчмын хотуудын оршин суугчид агаарын бохирдол, утаанд хэдийнэ дасч эхэлсэн аж. Харин өмнөд нутгийн иргэд утааны талаар ихээхэн гомдол мэдүүлж байна. Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сард Шанхай хотын агаарын бохирдол нэмэгдэж, утаа ихэссэн талаар мэдээлэх нь их болсон. Шанхай хотын наймдугаар эмнэлгийн эмч Чен Фэнжуан утаа, агаар дахь хорт бодис нь зүрх судасны системийн болон амьсгалын замын эрхтэнүүдийн өвчлөлийг үүсгэж байгааг бичжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхэн үеийг 2012 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад Наймдугаар эмнэлэгт амьсгалын замын өвчлөлөөр өвдсөн өвчтөнүүдийн тоо 96 хувиар нэмэгдэж, тэднийг эмчлэх эмчилгээний зардал 195 хувиар нэмэгдсэн аж. Түүнээс гадна Дэлхийн банк болон Хятадын Байгаль орчныг хамгаалах газрын хамтарсан судалгаагаар Хятад улсад жил бүр 750 мянган хүн нас барж байгаагийн ихэнх нь агаарын бохирдол ихтэй томоохон хотуудын оршин суугчид ажээ. Түүх сөхвөл, ХIХ зууны үед Хятад улсыг “Зүүн Азийн өвчтэй хүн” хэмээн нэрлэж байсан нь гадаад орнуудын түрэмгийлэл, дотоодын зөрчилдөөнөөс үүдэлтэй гэнэ. Харин 2007 оноос хойш Бээжингийн агаарын бохирдол буураагүйгээр барахгүй хүрээгээ тэлж, утаанаас болж өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм. Гэсэн ч засаг захиргаа эдийн засгийн шинэчлэлт хийхийг гол ажлаа болгон анхаарч, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар зарим санаачилгыг гаргасан аж. Томоохон хотуудын иргэд агаарын бохирдлыг бууруулахгүй байгааг эсэргүүцэх болсноос Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сард агаарын бохирдлыг хянах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг ажлуудыг эхэлсэн байна. Төлөвлөгөөнд тусга- сан зорилтуудыг 2017 он гэхэд биелүүлэхийн тулд Засгийн газарт 1,75 их наяд ам.дол- ларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Энэ хөрөнгө нь Хятадын Засгийн газар 2008 онд эдийн засгийг дэмжих багц бодлогод зарцуулсан хөрөнгөнөөс хоёр дахин их юм. Хятадын зарим албан тушаалтан Засгийн газрынхаа ДНБ-д төвлөрсөн эдийн засгийн өсөлтийн стратегийг зөвтгөхдөө барууны орнууд шинэчлэлтийн эхний шатуудад “Нэгдү гээрт хөгжил, дараа нь байгаль хамгаалах” гэсэн загварыг баримталж байсныг хэлдэг. Энэ байдал нь үнэн хэдий ч ба рууны орнууд дараа нь байгаль орчноо хамгаа лахын тулд хоёр дахин илүү хөрөнгө зарцуулжээ. Хятадын албаны хүмүүс, эрдэмтэд Хятад мөрөөдлийн талаар их ярьдаг болсон. Хятад мөрөөдлийн гол онцлог нь хятадуудын материаллаг ахуй байдал сүүлийн 30 жилд анхаарал татахуйц хэм жээнд дээшилсэн явдал юм. Гэвч өнөөдөр тэдний хамгийн их мөрөөдөж байгаа зүйл бол цэвэр агаар, цэлмэг хөх тэнгэр болоод байна. Хэрвээ Хятадын Засгийн газар энэ мөрөөдлийг биелүүлж чадахгүй бол хятад мөрөөдөл аймшгийн зүүд болж магадгүй аж.
Сэтгэгдэл (0)