ДОХ-ын довтолгоон
- 2011-11-25
- Эрүүл мэнд
- 0
...Солонгосын эрдэмтдийн судалснаар дархлаа сайжруулдаг “Салимон”
хүн орхоодойгоос илүү үр дүнтэй болох нь батлагдсан. Тэгэхээр “Намайг
эмчлэх эм байхгүй, сэргийлэх вакцин ч алга” гэж гуниж суугаа халдвар
тээгчдэд амьдралыг нь гэрэлтүүлэх нас, хүн бүрийг айдас хүйдэст
автуулсан аюулт өвчнийг дарах вакциныг манай эрдэмтэд бүтээхийг бас
үгүйсгэхгүй...
...Солонгосын эрдэмтдийн судалснаар дархлаа сайжруулдаг “Салимон” хүн орхоодойгоос илүү үр дүнтэй болох нь батлагдсан. Тэгэхээр “Намайг эмчлэх эм байхгүй, сэргийлэх вакцин ч алга” гэж гуниж суугаа халдвар тээгчдэд амьдралыг нь гэрэлтүүлэх нас, хүн бүрийг айдас хүйдэст автуулсан аюулт өвчнийг дарах вакциныг манай эрдэмтэд бүтээхийг бас үгүйсгэхгүй...
ДОХ үнэхээр аймаар өвчин юм. Учир нь өдөр ирэх тусам л довтолж ноёрхлоо тогтоогоод ч байх шиг. Өглөө ажилдаа ирэнгүүт ДОХ-ын 99 дэх тохиолдол илэрсэн гэх мэдээлэл чих дэлсэв. Тэгээд ч энэ өвчнөөс сэргийлэх вакциныг дэлхийн сор болсон гэх эрдэмтэд өнөө хэр гарган авч чадаагүй учраас хүмүүн бид айж эмээгээд явж байхаас өөрцгүй гэлтэй. Ийнхүү юунд ч эмчлэгдэхгүй гэх тодотголтой айдас хүйдэс дагуулах ДОХ-ын довтолгоонд Монгол өртөөд 19 жилийг ардаа орхилоо. Он цагийг орхих орхихдоо бүр ДОХ өвчнөөр өвчлөгсдийн тоо дандаа өсч байсныг нь яана аа. ДОХ өвчин Монгол Улсад 1992 бүртгэгдсэн гэх. Халдвар тээгч 1992-2004 онд жилдээ ганц илэрдэг байсан бол 2005 оноос огцом нэмэгдэж өнөөдөр 99 болтлоо өсчээ. Гэхдээ бүртгэгдсэн гэх энэ тооны ард олон мянган хүн халдвар тээж явааг бас мартах учиргүй. Тодруулбал, манай улсад ХДХВ/ДОХ-той гэж бүртгэгдсэн 99 хүний 80 гаруй хувь нь эрэгтэй, эрчүүдийнх нь 90 хувь ижил хүйстэн бол эмэгтэйчүүдийн 55 хувь нь биеэ үнэлэгч, 20-45 насныхан зонхилох хувийг эзэлдэг гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Монголд илэрсэн ХДХВ/ДОХ-ын вирус тээгчид цөм бэлгийн замаар халдвар авсан гэж бодохоор бас хамжааргатай нэгнээс зугтдаг өвчин гэлтэй. Зөвхөн нэг хавьтагчтай, гэр бүлдээ үнэнч байвал ДОХ-оос холуур байх боломж хэн хүнд бий. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр манай оронд эмнэлгээс гаралтай халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ л жил ирэх тусам хурдацтай тархаж буй энэ аюулт өвчнөөс иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хэн бүхний өмнө тулгарч буй. Хүний эрх, хувийн асуудал гэж хүчтэй яригдаж байгаа өнөө үед лав албадан шинжилгээнд хамруулах санааг бас тохирохгүй гэх хүн ч байна. Тэгэхээр яавал сайн дураараа шинжилгээнд хамрагддаг ажлыг идэвхжүүлэх вэ гэдэг зүйлийг ярьж болохоор. Энэ ажлыг хаана хаанаа үр дүнтэй эхлүүлж ажил хэрэг болгомоор байна. Бүртгэгдчихээд байгаа халдвар тээгчдийн тун цөөн хэсэг нь сайн дурын шинжилгээгээр илэрсэн. Олонхи нь өвчнөө мэдэлгүй явсаар хүндэрч, эдгэршгүй өвчин туссанаа хэзээ хойно мэдэж эмнэлэгт хандсан гэдэг. Уг нь сайн дураараа шинжилгээнд хамрагдахад хэцүү зүйл байхгүй л баймаар. Өнөөдөр гэхэд жирэмсэн эмэгтэйчүүд харьяа эрүүл мэндийн төвдөө ХДХВ/ДОХын вирус илрүүлэх шинжилгээг хоёр удаа өгч байна. Бас гэрлэлтээ батлуулах гэсэн залуус шинжилгээнд хамрагддаг гэсэн. Ер нь сайн дурын шинжилгээний ач холбогдлыг сурталчилж чадвал гэрлэх, хүүхэд төрүүлэх гэсэн эхчүүдээс гадна ажилтан, албан хаагч, оюутнууд шинжилгээнд хамрагдаад л эхэлнэ Эмч, мэргэжилтнүүд ч гэсэн их, дээд сургууль, албан газраар орж ДОХ-оос өөрийгөө болоод гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар сургалт явуулж яагаад болохгүй гэж. Сургалт, зөвлөгөөний үр дүнд ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхээс гадна хорт хавдар, халдварт бус өвчин гээд эрүүл мэндийн талаархи хэн хүний мэдлэг эрс дээшлэх нь дамжиггүй. Өнгөрсөн жилийн турш Монгол орны өнцөг булан бүрт Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж, иргэдэд зөвлөгөө өгсөн. Үүний дүнд иргэд наад зах нь зөв зохистой хооллодог болсон гэхэд хилсдэхгүй. Үр дүнд хүрсэн ийм амьд жишээ байхад эмч, сувилагчид албан газар бүр цаашлаад айл гэрээр орж зөвлөгөө өгдөг байя. ДОХ-оос өөрийгөө хамгаалах цор ганц вакцин бол амьдралын зөв хэвшил гэдгийг хүн бүр ухаарсан цагт л энэ аюулт өвчний довтолгоон саарах бус уу. Нэг хэсэг ДОХоос сэргийлэхийн ач холбогдлыг ухуулсан зурагт комик номууд олноор гарч оюутан, залуусын гарт хүрсэн. Орсон, гарсан эмнэлгийн үүдэнд ч олноор өлгөөтэй байдаг байж. Нэг хэсэгтээ л хүмүүсийн сонирхлыг татсан энэ номуудыг одоо харж, уншдаг хүмүүсийн сонирхол эрс цөөрсөн гэлтэй. Эдгээр комик номууд өнөөдөр эмч нарын өвчтөнөө үзэх дугаар бичдэг цаас болж хувирсан байна билээ. Тэгэхээр зурагт хуудас нэгэнт халаагаа өгсөн болохоор их, дээд сургууль, байгууллагуудад эмч, мэргэжилтнүүд биечлэн очиж сургалт, зөвлөгөө өгдөг ажил хэрэгтэй болох нь. Ер нь өвдсөн, өвдөөгүй бүх хүмүүсийг айдаст автуулдаг ХДХВ/ДОХ өвчний талаар чадах бүх арга хэмжээг цаг алдалгүй авахыг нийгэм, энэ өвчний довтолгоон өөрөө сануулаад байгаа юм биш үү. Монгол орны эрдэмтэн, мэргэдийнхээ дунд ч гэсэн өндөр болзолтой уралдаан зарлан дүгнэж бас болмоор. Солонгосын эрдэмтдийн судалснаар дархлаа сайжруулдаг “Салимон” хүн орхоодойгоос илүү үр дүнтэй болох нь батлагдсан. Тэгэхээр “Намайг эмчлэх эм байхгүй, сэргийлэх вакцин ч алга” гэж гуниж суугаа халдвар тээгчдэд амьдралыг нь гэрэлтүүлэх нас, хүн бүрийг айдас хүйдэст автуулсан аюулт өвчнийг дарах вакциныг манай эрдэмтэд бүтээхийг бас үгүйсгэхгүй. Саяхан чихрийн шижинтэй хамаатны нэг хүнд манай Төрийн шагналт нэг докторын бүтээсэн идээт үрэвслийн эсрэг тариа 20 гаруй хоног амьдрах нас хайрласныг миний бие мэднэ. Амь тарианд орсон тэр өвчтөнд нэг цаг, нэг хоног ч үнэтэй болохоор 20 гаруй хоног гэдэг бол ар гэрийнхэнд нь 20 жил амьдарсны дайтай баярыг тухайн тариа лав бэлэглэж чадсан юм. ХДХВ-ээр халдварласан нь шинжилгээгээр тогтоогдсон 99 хүний 15 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэчлэн халдвар тээгчдийн тоо төд боллоо, төд нь хорвоогоос халилаа гэж ярьж суухын оронд амьдралыг хором хормоор сүйрүүлэгч айдаст ДОХын довтолгооныг зогсооход хүн бүр хувь нэмрээ оруулъя. Харин яаж тэмцэх вэ гэвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яаж, хэнд, хэрхэн ханддагийг бүр эхнээс нь зөвлөн, хэлээд өгчихье л дөө. Энэ нь энгийн мэт санагдавч яаж, хэнд, хэрхэн хандаж зөвлөгөө авахаа мэдэхгүй яваа хүн бас байгааг үгүйсгэхгүй. ДОХ-ын довтолгооныг энгийн ажлаас эхэлж байж л сааруулна шүү дээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
egi (203.194.115.19)
99 ch gex shig ali xediinee 100davaad tvrvvn medeegeer 146gej bx chini lee xezeenii yum yariad bn aa