“Шар” өвчиний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж байна...

       Сүүлийн үед халдварт шар өвчний гаралт ихсэх болсон. Бага насны хүүхдүүдэд халдварт шар өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийх ЭМ-ийн сайдын тушаал гарсан ч гадуур төлбөртэй хийж байгаа гэх яриа чих дэлсэх болов.
      
Сүүлийн үед халдварт шар өвчний гаралт ихсэх болсон. Бага насны хүүхдүүдэд халдварт шар өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийх ЭМ-ийн сайдын тушаал гарсан ч гадуур төлбөртэй хийж байгаа гэх яриа чих дэлсэх болов. Уг мэдээлэл үнэн эсэх мөн эл өвчнийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар ХӨСҮТийн Тандалт судалгааны албаны хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа

-Өнөөдрийн байдлаар халдварт шар өвчний гаралт ямар байна вэ?

- Шар өвчний гаралт их байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 657 өвчтөн эмчлүүлж байгаагийн 500 гаруй нь шар өвчний эмчилгээ хийлгэж байна. Эдгээрийн ихэнх нь цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд юм.

- Ор хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдсэн үү?

- ХӨСҮТ 530 ортой. Гэтэл өнөөдөр орныхоо тооноос 100 хол давсан өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ бид хүрэлцэхгүй байгаа ор болон сувилагч, эмч нарын тоог нэмээд ажиллаж байгаа.

-Шар өвчний гаралтыг бууруулах талд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Гарч байгаа шарын ихэнх нь А хэлбэрийн вирусээр үүссэн. Энэ төрлийн вирус нь ахуйн замаар халдварладаг. Тиймээс иргэд өөрсдөө хувийн ариун цэврийг сайтар сахиж, ариутгал хийж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Одоо гарч байгаа халдварт шар өвчний 60 гаруй хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Иймээс энэ сарын 17-ноос ирэх сарын 1-ний хооронд өвчлөл өндөр байгаа Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 11 аймаг, нийслэлийн долоон дүүргийн 1-5 дугаар ангийн сурагчдад вирусын эсрэг вакцин хийж байна. Нийт 2180 хүүхэд вакцинд хамрагдана гэсэн судалгаа гарсан. Он гараад өвчлөл өндөр байгаа аймаг болон нийслэлийн бүх дүүргийн нэг нас хоёр сартай хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг эхлүүлнэ. Эдгээр хүүхдүүдийг хоёр ой хүрэхээр дахин вакцин хийнэ. Ингэснээр вакцинд хамрагдсан хүүхдүүд энэ өвчнөөс бүрэн хамгаалагдана гэсэн үг. Цаашлаад энэ ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

- А хэлбэрийн вирусын эсрэг вакциныг үнэ төлбөртэй хийж болно гэсэн үү?

- Вакциныг үнэ төлбөргүй хийнэ гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу нярай, сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж байгаа


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)