И.Эгшиглэн охинд халуун гараа сунгая

Бяцхан охин Идэрбаатарын Эгшиглэн одоо дөнгөж 2 ой 3 сартай. Тархины хавдраар өвчилсөн нь хожуу оношлогдож Монголд эмчлэх боломжгүй, яаралтай явж мэс засал хийлгэх болсон...
Бяцхан охин Идэрбаатарын Эгшиглэн одоо дөнгөж 2 ой 3 сартай. Тархины хавдраар өвчилсөн нь хожуу оношлогдож Монголд эмчлэх боломжгүй, яаралтай явж мэс засал хийлгэх болсон...

Атга арвайг зүүний үзүүр дээр асгахад нэг нь тогтдог шиг ховор хувь зохиолоор хүн болж, хорвоод ирсэн хүүхэд бүхэн аав, ээждээ юу юунаас ч илүү эрхэм билээ. Гэтэл энхрий бяцхан үр нь тархины хорт хавдар гэх аюулт өвчин тусч, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон нэгэн аав, ээж тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал-МЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхоролд хандсан байна. Тэрбээр хоёр нас дөнгөж өнгөрч байгаа И.Эгшиглэн охинд тусалж, тодорхой хэмжээний мөнгөн хандив өргөж, бусдыг ч мөн сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалсан юм. И.Эгшиглэнгийн аав, ээж хоёр ч охиноо эмчлүүлэхэд нэмэр хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлэхийг монгол түмнээсээ хүсч байгааг уламжилъя. И. Эгшиглэн охиныг аюулт өвчнөөс аврахад халуун сэтгэлт монголчууд минь энэрлийн гараа сунган туслана уу.

                                     ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5075094939
                                                                            ГОЛОМТ БАНК 3050000463
                                                                    ХАС БАНК 5000440437

      ХОЛБОО БАРИХ УТАС: 99049611.

                                               99134837.
                                              99036120


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)