Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв
- 2014-09-24
- Дэлхий
- 0
Энэтхэг, Мумбай, 2014 оны 9 дүгээр сарын 18 – Энэтхэгийн Худалдааны танхим 20 дугаар зууны эхэн үед Энэтхэгийн аж ахуй эрхлэгчдийн санаачилгаар худалдаа, аж үйлдвэрийг дэмжих зорилгоор байгуулагдсан ажээ. Энэтхэгийн эдийн засгийг бие даан хөгжихэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж Махатма Гандийг 1931 онд хүндэт гишүүнээр энэ байгууллагад элсүүлсэн байна. Бизнесийн үйл ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүдэд урам зориг өгөх, дэмжих асуудлыг хариуцсан Эмэгтэйчүүдийн салбар Танхимын дэргэд байдаг. Удирдлагын хороо Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Танхим байгуулагдсны 108 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор урин залж, ‘Иргэний ёс зүйн’ сэдвээр яриа хийхийг хүссэн байна.
Дээрхийн Гэгээнтнийг Нариман Пойнт дахь YB Чаван танхимд морилон ирэхэд ЭХТ-ын ерөнхийлөгч Прабодх Тхаккер угтан авч, индэр лүү урин заллаа. Нээлтийн ёслолын гэрлийг асаахыг түүнээс хүссэн байна. ЭХТ-ын Эмэгтэйчүүдийн салбарын ерөнхийлөгч асан, хатагтай Леена Вайдья хуран цугласан 600 гаруй хүнд хандан Дээрхийн Гэгээнтнийг танилцуулав.
Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор ахан дүүсээ хэмээн тэдэнтэй мэндлээд, энэхүү арга хэмжээнд тэдэнтэй хамт оролцож буйдаа баяртай буйгаа илэрхийлэхийн хамт 2 жилийн турш та бүхэн намайг урих гэж оролдож байгаа биз ээ хэмээн хошигнов. Тэрээр цааш нь,
“Би хүмүүстэй уулзах бүртээ тэдний миний л адил хүний төрөлтөн гэж үздэг. Бидний ихэнх нь олон хүндрэлтэй асуудалтай нүүр
Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад зочид Энэтхэгийн
Худалдааны Танхим байгуулагдсаны 108 жилийн ойн арга
хэмжээний нээлтийн гэрлийг асааж байгаа нь. Энэтхэг, Мумбай
2014.9.18. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
тулдаг бөгөөд тэдгээр асуудлын ихэнхийг бид хүмүүс өөрсдөө бий болгосон байдаг. Бид бүгд хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн гишүүд болж холбогдсон гэдгээ ухаарахын оронд хоёрдугаар зэргийн ач холбогдол бүхий зааг ялгаанд хэтэрхий их анхаарч байгаагаас тэдгээр асуудлууд гарч байна. Нийт хүн төрөлхтнийг адилхан авч үзэх аваас бидний дунд ямар ч маргаан байх үндэсгүй юм. Уур амьсгалын өөрчлөлт бид бүгдэд нөлөөлж байгаа лугаа дэлхийн эдийн засаг улс орны хил, аливаа шашны хил хязгаарыг даван үйлчилж байна” гэв.
“Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр маш олон хүн ядуу зүдүү амьдарч байна. Баян ядуугийн хооронд зааг байна гэдэг нь ёс суртахууны үүднээс авч үзэхэд буруу үзэгдэл юм. Үүнээс улбаалан ахуйн асуудлууд мөн үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бид бусдыгаа өөрсөдтэйгээ адил хүн гэдэг үүднээс харах шаардлагатай. Бид бие биендээ итгэх хэрэгтэй, тэрхүү итгэл нь бид бүгд адил хүмүүний төрөлхтөн гэсэн ойлголт дээр суурилах ёстой.”
Энэтхэгийн албаны нэгэн хүн болон түүний эхнэртэй уулзаж, гар барьсан тухайгаа Дээрхийн Гэгээнтэн хуурнэв. Харин, хүүхдүүдийнх нь асрагчтай мэндлэхээр гараа сунгахад тэрээр өөрийн эздийн өмнө дорд хэмээн өөрийгөө үзсэн тул хойшоо ухарсан ажээ. Өмнөд Африкийн Советод нэгэн африк гэр бүлтэй уулзсанаа тэр мөн хуучлав. Шинэ Үндсэн хуулийн дагуу илүү эрх чөлөө, тэгш эрхийг эрмэлзэх тэдний хүслийн талаархи Дээрхийн Гэгээнтний асуултад нэг нь толгой гудайлган, “Бид цагаан хүмүүстэй өрсөлдөж чадахгүй. Бидний тархи тэднийх шиг тийм сайн биш” хэмээн хариулсан байна. Дээрхийн Гэгээнтэн энэхүү хариултад цочирдож, хар цагаан хүмүүсийн тархинд ямар ч ялгаа байхгүй хэмээн батлан хэлсэн ажээ. Хэрвээ тэд энэ талаар эрдэмтдээс асуувал ямар ч ялгаа байхгүй гэдгийг тэд батална гэж хэлсэн байна. Эцэст нь африк эр хүлээн зөвшөөрч, Дээрхийн Гэгээнтэн ч түүнд үүнийг итгүүлж чаджээ.
Энэтхэгийн тухай яриандаа Дээрхийн Гэгээнтэн эргэж орохдоо, Инд мөрний хөндийд үүсч бий болсон эртний соёл иргэншил нь олон тооны эрдэмтэд, сэтгэгчдийг төрүүлсэн хэмээв. Цаг хугацааны урсгалаар Хинду, Жейн, Буддын шашин Наланда их сургуулийн гайхалтай багш эрдэмтдийг төрүүлсэн. Өнөөгийн эрдэмтэд тэр үед үүссэн мэдлэгээс суралцахыг эрмэлзэж, бидний өнөөдрийн мэдлэгт Инд мөрний хөндийд үүссэн зүйл нөлөө үзүүлсээр байна.
Цаст Төвдийн төрөлх өнгө нь цагаан хэрнээ Энэтхэг орноос гэрэл тусах хүртэл хар өнгөтэй байсан. Энэтхэгээс гэрэл тусах үед л Төвд гэрэлтэж ирсэн’ хэмээн шүлэглэсэн 14-15 дугаар зууны Төвдийн эрдэмтний хэлсэн үгнээс Дээрхийн Гэгээнтэн эш татав. Төвдүүдийн хувьд энэтхэгчүүд гүрү буюу багш, харин төвдүүд чела буюу шавь нар нь ажээ. Гэхдээ Наландаагаас эхтэй мэдлэгийн эх ундарга Энэтхэгт бүдгэрэн устаж байгааг Төвдөд бүрэн бүтнээр нь хадгалж ирсэн учраас төвдүүд найдвартай шавь гэдгээ батлан харуулсан хэмээн тэр инээмсэглэн хэллээ. Одоо энэ бүхэн өөрийн төрөлх нутагтаа эргэн сэргэж байгаа ажээ.
“Өнөө үед амьдарч байгаа энэтхэг хүмүүст матераиллаг ертөнцийн тухай орчин үеийн мэдлэгийг Наландагийн уламжлалын эртний мэдлэгтэй хослуулах боломж байна. Бидний дотоод үнэт зүйлс алдагдсанаас бидний ихэнх асуудал үүсч байна. Хүн бүр
Энэтхэгийн Худалдааны танхим болон танхимын Эмэгтэйчүүдийн салбарт иргэний ёс зүйн сэдвээр яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Худалдааны
Танхимын 108 жилийн ойн арга хэмжээнд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Мумбай, 2014.9.18. Гэрэл зургийг Жереми Рассел
амар амгаланг хүсдэг бөгөөд тэр амар амгалан нь хаана байна вэ? Хүн амар амгалан зүрх сэтгэлтэй бол тэнд амар амгалан хийгээд ахимса байна. Дотоод ийм амар амгалан үгүй бол ахимса байх боломжгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдсанаас бидний амар амгалан хамаарна. Сэтгэлийн сөрөг хандлагыг дарахын тулд сэтгэл хөдлөл хэрхэн өрнөдгийг мэдэх ёстой. Тэр цагт бид уур хилэн, айдас хүйдсийн асуудлаа шийдэж чадна.”
Ихэнх Энэтхэг хүмүүс өглөө бүр Ганеш, Сарасвати, Шива болон бусад бурханд мөргөх дуртай байдаг ч, ийм мөргөл сэтгэлийн амар амгаланг авчрахгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн сонсогчдыг цаашлуулав. Сэтгэлийн амар амгаланд хүрэх зөв арга зам бол сэтгэлийн сөрөг хандлагаа ялан давж, эерэг хандлагыг төлөвшүүлэх явдал ажээ. Үүнийг хэрхэн хийх тухай мэдлэг нь Энэтхэгийн эрдэнэ болох эртний шашны мэдлэгт агуулагдаж байгаа хэмээн тэр өгүүллээ.
“Жаргалтай амьдрахад бидэнд зөвхөн мөнгө хэрэгтэй бус, дотоод амар амгалангаа олох нь түүнээс илүү чухал. Эртний уламжлалд агуулагдаж байгаа дотоод үнэт зүйлс болон иргэний ёс зүйг хөгжүүлснээр бид түүнийг олж чадна. Үүний тулд бидний боловсруулж байгаа сургалтын хөтөлбөрийн дагуу иргэний ёс зүйг боловсролын тогтолцоонд оруулах боломжтой.”
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн танхимд байгаа хүмүүсийг асуулт асуухыг хүсэхэд эхний асуулт, Наландагийн уламжлал хэрхэн Төвдөд түгэж, улмаар хадгалагдан үлдсэн тухай байлаа. Ихэнх нь санскрит хэл дээр бичигдсэн 300 гаруй эх зохиол төвд хэлнээ орчуулагдсан хэмээн тэр хариулав. 10 орчим бүтээл мөн хятад хэлнээс орчуулагдсан ажээ. Тэдгээр бүтээлүүдийн агуулгыг шинжлэх ухааны, гүн ухааны, шашны гэсэн 3 үндсэн чиглэлд хувааж болно. Шинжлэх ухааны сэдэвт зохиолыг сургалтын бусад сэдвийн нэгэн адил судлах боломжтой. Гүн ухааны тухайд, Хутагтын дөрвөн үнэний тайлбар нь буддист сургааль боловч гэхдээ хоёр үнэний тайлбарыг сурах арга барилтай ямар ч хүн судалж чадна. Буддын утга зохиол дахь шинжлэх ухааны талаархи номыг одоо англи хэл дээр бэлтгэж байгаа бөгөөд бусад хэлнээ орчуулах ажлыг хийх боломжтой.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
Эх сурвалж: Будда.мн

Сэтгэгдэл (0)