Хакерууд “Adobe Reader”-г онилж эхэлжээ
- 2011-12-07
- Дэлхий
- 0
Хакерууд Windows үйлдлийн системтэй компьютеруудын Reader-г ашиглан үл
мэдэгдэх халдлагуудыг хийж эхлээд байгаа тухай Аdobe компаний зүгээс
өнөөдөр мэдэгдсэн байна
Хакерууд Windows үйлдлийн системтэй компьютеруудын Reader-г ашиглан үл мэдэгдэх халдлагуудыг хийж эхлээд байгаа тухай Аdobe компаний зүгээс өнөөдөр мэдэгдсэн байна.Adobe-н программ хангамжууд болох Reader, Acrobat цаашид халдлагад өртөх өндөр эрсдэлтэй байгаа учраас ирэх долоо хоногтоо багтаж, программад өөрчлөлт оруулах гэж байгаа тухай компани өөрийн блогтоо бичжээ.
Windows үйлдлийн систем дээр ашиглагдаж байгаа Adobe Reader 9.0 хувилбар хакеруудын халдлагад өртөх магадлал хамгийн өндөр байгаа тухай компаний зүгээс мэдэгдсэн байна.Тэд шинэчлэлийн ажлаа дуусгаж байгаа бөгөөд 12 сарын 12 гэхэд Adobe Reader-н шинэ хувилбарыг гаргахаар болсон байна.
Adobe Reader X болон Adobe Acrobat X-ын хамгаалагдсан хувилбар энэ төрлийн халдлагуудаас сэргийлж байгаа учраас, тус хувилбарын шинэчлэлтийг ирэх улиралд буюу 2012 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гэхэд хийхээр төлөвлөөд байна хэмээн мэдэгдсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)