BBC iPlayer программ iPhone, iPod Touch хэрэглэгчдийн хүртээл боллоо
- 2011-12-08
- Дэлхий
- 0
Дэлхийн мэдээ, мэдээллийн тэргүүлэх сүлжээний нэг ВВС-гийн зүгээс
iPhone, iPod Touch хэрэглэгчдэд зориулан iPlayer программаа хүргэлээ.
Дэлхийн мэдээ, мэдээллийн тэргүүлэх сүлжээний нэг ВВС-гийн зүгээс iPhone, iPod Touch хэрэглэгчдэд зориулан iPlayer программаа хүргэлээ. Тус программыг Английн төдийгүй баруун Европын ихэнх улс орнуудын хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд iPhone, iPod Touch-ынхоо тусламжтайгаар дэлхийн улс орнуудад болж буй үйл явдлын мэдээнүүдийг дүрст бичлэг хэлбэрээр хүссэн үедээ үзэж болох гэнэ.
Уг iPlayer нь BBC мэдээллийн сүлжээ шиг мэдээ, мэдээллийг шууд хүлээн авах боломжгүй ч гэлээ, бүх төрлийн сэдвийн хүрээнээс сонгон үзэх арвин их санг танд санал болгох ажээ.
Шинэ программ өнөөдрөөс буюу 2011 оны 12 сарын 8-ны өдрөөс эхлэн, Австрали, Австри, Бельги, Канад, Дани, Финланд, Герман, Итали, Люсксингбург, Иреландын Нэгдсэн Вант Улс, Нидерландс, Португал, Испани, Швед, Швейцарийн хэрэглэгчдийн хүртээл болох гэж байгаа бөгөөд өнгөрөгч долдугаар сараас хойш техник технологийн болон газарзүйн мэдээ, мэдээллийг туршилтаар хүргэхэд үзэгчид ам сайтай байсан байна.
Туршилтын хугацаанд үзэгчдийн хандалтын тоо өссөн үзүүлэлт ажиглагдаж байсан бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байгаа хэмээн BBC-гийн гүйцэтгэх захирал Жон Смит ярьсан байна.Тэрээр мөн iPhone болон iPod Touch ВВС-гийн онцлог, шинэ соргог мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээгээд зогсохгүй, Английн томоохон үйлдвэр, корпорациудаас гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи товч мэдээллийг хүргэх гол эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)