Пакистаны Ерөнхийлөгч “огцрохгүй”
- 2011-12-08
- Дэлхий
- 0
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн зүрхний өвчин сэдэрсний улмаас Дубайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн зүрхний өвчин сэдэрсний улмаас Дубайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний ийнхүү эмнэлэгт хэвтсэн нь Ерөнхийлөгчийн суудлаас бууж магадгүй гэсэн цуурхлыг дэгдээж, улс орны засгийн газарт ороо бусгаа байдлыг бий болгоод байсан тухай Пакистаны хэвлэл мэдээллийнхэн мэдээлсээр байсан юм.Гэсэн хэдий ч, түүний хэвлэлийн төлөөлөгч Фархатулла Бабар уг мэдээллийг худал ташаа хэмээн үгүйсгэсэн байна.Түүний хэлж байгаагаар, Ерөнхийлөгч Зардаригийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ээлжит үзлэг, шинжилгээндээ хамрагдахаар эмнэлэгт хэвтсэн гээд, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн Ерөнхийлөгчийн биеийн байдал дээр үндэслэн, ажил хэрэгтэй нь холбоотой хий хоосон, таамаглал төдий, худал мэдээлэл цацаж байна” хэмээн шүүмжилсэн байна.
Улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн түүний хувьд 2008 оны сонгуульд Пакистаны Ардын Нам ялалт байгуулахад Ерөнхийлөгчөөр сонгогдон, засгийн эрхэнд гарсан ажээ. Түүний сонгогдсон намыг 2007 онд буудуулж, амь насаа алдсан Пакистаны Ерөнхий Сайд асан Беназир Бхутто удирдаж байсан бөгөөд түүнээс хойш Ерөнхийлөгчийн эхнэр ажлыг халааг нь авч, үргэлжлүүлэн удирдаж байгаа гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)