Катараас элчин сайдаа татна
- 2011-12-08
- Дэлхий
- 0
Өнгөрөгч сард Катарын нийслэл Дохагийн нисэх онгоцны буудалд Катар дахь
ОХУ-ын Элчин сайд гаалийн ажилтнуудад цохиулсны дараа тус хоёр улсын
харилцаа муудсан.
Өнгөрөгч сард Катарын нийслэл Дохагийн нисэх онгоцны буудалд Катар дахь ОХУ-ын Элчин сайд гаалийн ажилтнуудад цохиулсны дараа тус хоёр улсын харилцаа муудсан. Улмаар ОХУ Катарт суугаа Элчин сайдаа татахаар болжээ. Энэ байдал хоёр орны эрчим хүчний чухал гэрээнд саад учруулсан байна. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Катарын Ерөнхий сайд Шейх Хамад бин Жассим аль-Танид “Москва Катартай харилцах харилцаагаа бууруулах шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн байна. Катар дахь ОХУ-ын Элчин сайд Владимир Титоренко эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээгээ дуусахаар Катарыг орхих аж. Катарын Гадаад харилцааны яам Оросын уг мэдэгдэлд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. В.Титоренко Иорданд бизнес аялал хийгээд өнгөрөгч сарын 29-нд Катарт эргэн ирэх үеэрээ цохиулсан байна. Өнгөрөгч 30-нд ОХУ Катараас уучлал хүсэхийг шаардсан ч ямар нэг хариу аваагүй аж.
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)