Гаддафигийн хүү Мехсик рүү зугтахыг завдав
- 2011-12-08
- Дэлхий
- 0
Ливийн удирдагч асан Муаммар Гаддафигийн хүү хуурамч бичиг баримт
бүрдүүлэн, Мексик руу гарч, улмаар гэр бүлийнхнээ татахыг завдаж байсан
тухай Мексикийн Дотоод Хэргийн Сайд өчигдөр мэдэгдлээ.

“Саади Гаддафигийн гурван орны иргэдтэй хамтран ажиллаж, хууль бусаар хил нэвтрэх гэсэн үйлдэл нь Хойд Америк даяар сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэйг сануулсан томоохон дохио боллоо” хэмээн засгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Алежандра Сота онцолсон байна.
Саади Гаддафи хуурамч бичиг баримт бүрдүүлж, хил даван улмаар гэр бүлийнхнээ татаж, хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө худалдан аваад тэрэндээ шилжин суурьших төлөвлөгөөтэй байсан байх хэмээн Сайд Пойре үзэж байгаа ажээ. Түүний орогнох зорилгоор худалдан авсан нэг байрыг Мексикийн Наяарит мужид орших Бахиа де Бандерас гэх жуулчны хотоос олсон ажээ.
Мексикийн тагнуулынхан Гаддафигийнханд тусалж байсан тус иргэдийн бүлэглэлийг есдүгээр сарын 6-ны өдөр илрүүлсэн бөгөөд өчигдөр албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн байна.
Тагнуулын ажилтнууд Гаддафигийн гэр бүлийнхэнд байнгын шууд холбоотой байдаг байсан Канадын иргэн Синтиа Энн Ваниерыг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр баривчилсан байна. Тэрээр тус нууц бүлэглэлийг удирдан чиглүүлж байсан нь тогтоогдсон байна.
Тагнуулынхан дараагийн өдөр Габриела Давила Хуерта О Күето гэгч АНУ-д амьдардаг Мексикийн иргэнийг баривчилсан бөгөөд тэрээр хуурамч бичиг баримтыг гардан үйлддэг байжээ. Данийн иргэн болох Пиерре Кристиан Флемсбург бүлэглэлийн арын ажлыг хариуцаж ажилладаг байсан бол Мексикийн иргэн Жосе Луйс Кеннеди Прието нь хуурамч бичиг баримт бүрдүүлэхэд нь тусалдаг байсан нь тогтоогджээ. Тэд мөн өдөр баривчлагдсан байна. Сэжигтнүүд хуурамч бичиг баримт бүрдүүлж, түүнийгээ ашиглан банкны данс нээж байсан хэрэгт буруутгагдан ял эдэлж байжээ.
Пойрийн хэлж байгаагаар, тэд Гаддафигийн гэр бүлийнхэнд Даниел Бежар Ханан, Амира Саеэд Надер, Муа Бежар Саеэд болон Софиа Бежар Саеэд гэсэн хуурамч нэрүүдээр бичиг баримт үйлдэн, хилээр нэвтрүүлэхээр зэхэж байсан гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)