Италийн Мафийн толгойлогчийг газар доорхи хоргодох байрнаас оллоо

Италийн Мафийн томоохон бүлэглэлийн толгойлогч Мишель Загариаг 16 жил мөшгисний эцэст баривчилсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.
Италийн Мафийн томоохон бүлэглэлийн толгойлогч Мишель Загариаг 16 жил мөшгисний эцэст баривчилсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Цагдаагийнхан түүнийг Наплес хотын ойролцоох Касапесенна тосгоны ойролцоох гэрийнхээ доор байрлах хоргодох байранд бүгсэн байсныг олсон байна.
Мафийн томоохон бүлэглэл Касалесигийн толгойлогч гэгддэг тэрээр урьд өмнө олон хэрэгт холбогдож байсан авч, хэргээ хүлээхгүй зугтаж, оргон зайлж байсан ажээ. Касалеси бүлэглэл нь урьд өмнө нь хар тамхины наймаа болон авилгалын хэрэгт хэдэнтээ холбогдож байсан байна.
Наплес болон Касерта хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн нэгдэн, түүнийг баривчлах ажиллагаанд оролцсон бөгөөд хоргодох байранд нуугдаж байсан түүнийг гаргахын тулд маш том ухагч төхөөрөмжийг ашиглан газрын гадаргаас доош 4 метр хэртэй ухжээ. Газрын гүн лүү ухахад, хоргодох байрны хана, тааз нурж эхэлсэн бөгөөд, Загариа зугтах ямар ч аргагүй болсноо мэдрэн, удалгүй бууж өгч, гарч иржээ.
Италийн Дотоод Хэргийн Сайд Аннамариа Канселлиери түүнийг баривчилсан тухай мэдээг баяртайгаар хүлээн авсан бөгөөд “Манай улсын хүчний байгууллагыхны гаргасан томоохон амжилт болоод зогсохгүй Касалесигийн бүлэглэл, Каморра байгууллагын үйл ажиллагааг зогсооход үнэтэй хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо” хэмээн онцлон тэмдэглээд, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг сайшаасан байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)