Тоглоомон бороо оржээ
- 2011-12-09
- Дэлхий
- 0
Канадын хоккейн “Калгари Хитмен” баг жил болгоны Зул сарын баярын өмнө буяны тоглолт хийдэг аж.
Канадын хоккейн “Калгари Хитмен” баг жил болгоны Зул сарын баярын өмнө буяны тоглолт хийдэг аж. Тоглолтын тасалбар нь “Тедди” бамбарууш. “Калгари Хитмен” багийнхан бусдын тоохоо байсан тоглоомыг өнчин хүүхдүүдийн асрамжийн газар болон эмнэлэгт хэвтэж буй багачуудад баярын өдрөөр бэлэглэдэг байна.
Тоглолт дууссаны дараа үзэгчид хуучин тоглоомоо өгөх ёстой байсан ч тус багийн тоглогч Калдер Брукс эхний гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэнд баярласан нэгэн шүтэн бишрэгч “Тедди”- гээ талбай уруу шийджээ. Үүний улмаас тэнд цугласан үзэгчдийн ихэнх нь гартаа барьсан “тасалбар”-аа мөсөн талбай уруу чулуудсан байна.
Албаныхны мэдээлснээр, талбай дээр нийт 25303 бамбарууш “морилсон” бөгөөд тэднийг түүхийн тулд тэмцээн 40 минут тасалджээ. Канадын айл болгонд байдаг уг тоглоомыг цуглуулах үйл ажиллагааг 2003 оноос хойш зохион байгуулж буй тус баг нийт 186613 бамбарууш цуглуулжээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
зул (203.169.50.123)
Яасан гоё ийн
(202.179.16.179)
Togloomoor oroh ni ch yahaw arhiar boroo orvol yanaakkk