Энэтхэгт галын улмаас 88 хүн нас барлаа
- 2011-12-10
- Дэлхий
- 0
Энэтхэгийн зүүн хэсэгт орших нэгэн эмнэлэгт өчигдөр өглөө гал гарсаны
улмаас 88 хүн нас барсан бөгөөд бөгөөд цагдаагийнхан эмнэлгийн зургаан
менежерийг хариуцлага алдсан хэмээн баривчлаад байна.

Эмнэлгийн ажилтнууд гал гарах үеэр орон дээрээ хэвтэж байсан өвчтнүүдийг өөрсдийн үүргийн дагуу яаравчлан гадагш гаргаж, аварсан бөгөөд бусад өвчтнүүдийг амны хаалт зүүлгэн, дамнуурган дээр хэвтүүлэн гаргаж байсан байна. Түүнчлэн, гал унтраагчид ухаан алдсан хүмүүсийг хамгийн дээд давхараас олсоор уян, доош буулгаж байсан ажээ.
Эмнэлгийн гадаа зогсож байсан хүмүүс бужигналдан утсаар ярьж, бие биентэйгээ холбогдож байсан бөгөөд эмнэлгийн хагарсан цонхоор галын утаа гадагшилж байсан ч, эмнэлэг нилэнхүүдээ халуун бүгчим, утаа униариар дүүрэн байсан байна.
Нас барсан иргэдийн дунд нэг эмч, хоёр туслах ажилтан байсан бөгөөд бусад нь бүгд өвчтнүүд байжээ. Тэднээс гадна, 60 гаруй хүн түлэгдэж, шархадсан байна. Гал эмнэлгийн доод хонгилд өглөөний дөрвөн цагийн орчмоос эхлэн дүрэлзэж эхэлсэн бөгөөд тус хонгилд машины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмжийн агуулахаас гадна хавдар судлалын төв байрладаг байсан тухай Гал Унтраах Албаны ахлах ажилтан, офицер Бисвас мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар, хохирогчдын ихэнхи нь утаанд угаартан нас барсан байжээ.
Шинжээчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр эмнэлгийн доод хонгил галын аюулгүй хэмээн тогтоогдсон байсан байна. Хан гал аюулгүй байдлын хэм хэмжээ зөрчсөний улмаас гарсан байгаа гээд, эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хураасан хэмээн мэдэгдсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)