Японы Мейжи хүүхдийн сүүнээс цацраг идэвхит бодис илэрчээ
- 2011-12-10
- Дэлхий
- 0
Японы сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Мейжигийн эхийн сүү орлуулагч
бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илэрч, компаний зүгээс тус
бүтээгдэхүүнээ худалдаанаас эргүүлэн татаад байна.
Мейжи нь Токиогийн хойд хэсгийн Сайтама мужид байрладаг бөгөөд зөвхөн дотооддоо сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээ.
Тус үйлдвэр нь цунамид нэрвэгдсэн Фүкүшима цөмийн цахилгаан станцаас 320 км-ын зайд оршдог байсан байна. Мэргэжилтнүүд ээлжит хяналт шалгалтаа хийн, үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүнээс дээж авч үзэхэд хорт бодисын хэмжээ нэг кг тутамд 30,8 гарсан бөгөөд компаний зүгээс яаралтай арга хэмжээ авч бүтээгдэхүүнүүдээ ийнхүү татсан байна.
Тус эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь наймдугаар сард үхрийн махнаас, есдүгээр сард будаанаас илэрснээс хойш хүнсний бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илэрсэн хамгийн сүүлийн тохиолдол болж байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
(202.179.20.178)
yanaa zailuul japanchuud