Филиппиний онгоц сургуулийн дээрээс унаж осолджээ

Нийслэл Манилагийн ойролцоох Паранак хотын сургуулийн барилга дээр нэгэн жижиг онгоц унаж осолдсон хэрэг Бямба гарагт гарсан байна.

Нийслэл Манилагийн ойролцоох Паранак хотын сургуулийн барилга дээр нэгэн жижиг онгоц унаж осолдсон хэрэг Бямба гарагт гарсан байна. Цагдаагийнхан болон Улаан Загалмайн нийгэмлэгийнхний мэдээлж байгаагаар, ослын улмаас 11 хүн нас барсаны хоёр нь хүүхэд байжээ.
Паранак хотын захирагч Флоренсо Бернабегийн хэлж байгаагаар, онгоц осолдох үед сургууль дээр хичээллэж байсан анги танхим байхгүй байсан хэдий ч, Зул сарын баярыг урьтсан жижиг арга хэмжээ болж байсан бөгөөд тус үйл ажиллагаанд оролцож байсан 20 гаран хүн гэмтэж, хүнд шархдсан байна.
Тус улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтан Гвендолин Пан ослын улмаас сургууль дээр гал авалзан, улмаар эргэн тойронд нь хүрээлэн оршиж байсан жижиг сүрлэн байшингууд руу хүртэл орж эхэлж, улмаар гучин өрхийн байшин галын аюулд өртсөн тухай мэдээллийг сэтгүүлчдэд өгчээ.
Филиппиний Иргэний Нисэх Хүчний газрын дарга Рамон Миндора арлыг чиглэн цөөн хүн тээж явсан тус онгоц ниссэн даруйдаа ослын дохио өгч, удалгүй ийнхүү орон нутгийн цагаар 2:30-д осолдсон тухай мөн албан ёсоор мэдэгдсэн байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)