Мексикт газар хөдөллөө
- 2011-12-12
- Дэлхий
- 0
Өнгөрөгч бямба гарагийн шөнө Мексикийн өмнөд хэсэгт 6,5 баллын хүчтэй
газар хөдлөлт болж, хоёр хүн амиа алдсан тухай тус улсын төрийн
мэдээллийн агентлаг мэдээллээ.

Амиа алдагсдын нэг нь унаж явсан тээврийн хэрэгсэл дээр нь хүнд чулуу унасны улмаас дарагдсан бол нөгөө нь доргилтын улмаас байшин нь нурж, улмаар нас барсан байсан тухай Гуереро мужийн Иргэний хамгаалалтын ажилчид ярьжээ. Газар хөдлөлтөөс үүдэн, 50 өрх хохирол амссан бөгөөд дөрвөн хүн бэртэж гэмтсэн байна.
Голомтоос 100 гаран км-ын зайд орших нийслэл Мехико хотод газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн бөгөөд айж цочирдсон оршин суугчид гэрээсээ дайжин гудамжинд гарч зогссон байсан байна. Оршин суугчдын нэг Исла газар хөдлөлт гурван минутын давтамжтайгаар хэд хэдэн удаа чичирхийлсэн хэмээн ярьсан бөгөөд тэрээр гэрээсээ яаран гарч, газар хөдлөлтийн үеийн дүрс бичлэгийг буулгаж авчээ.
Одоогоор нийслэл хотод учирсан ноцтой хохирлын талаар мэдээлэл байхгүй байгаа ч, хотын захирагч Марсело Эбрардын хэлж байгаагаар, дөрвөн ч суурин цахилгаангүй болоод байгаа ажээ. Оршин суугчид хийн түлш ашиглан хоол ундаа залгуулж байгаа бөгөөд үүрэн холбоонд гэмтэл учирсаны улмаас хүмүүс хамаатан садан, найз нөхөдтэйгөө утсаар холбогдох боломжгүй болоод байгаа гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)