Италийн нэгэн муур 10 сая евро өвлөн авчээ
- 2011-12-12
- Дэлхий
- 0
Италийн ганц бие эмэгтэй Марин Ассунта өнгөрсөн сард 94 насандаа
зуурдаар нас нөгчсөн бөгөөд амьтанд элэгтэй байсан тэрээр гудамжнаас
санамсаргүйгээр олж, тэжээсэн Томмасино хэмээх муурандаа өөрийн бүх өв
хөрөнгөө өвлүүлэн үлдээжээ.
Италийн ганц бие эмэгтэй Марин Ассунта өнгөрсөн сард 94 насандаа зуурдаар нас нөгчсөн бөгөөд амьтанд элэгтэй байсан тэрээр гудамжнаас санамсаргүйгээр олж, тэжээсэн Томмасино хэмээх муурандаа өөрийн бүх өв хөрөнгөө өвлүүлэн үлдээжээ.Хатагтай Ассунта хэд хэдэн томоохон банкны данс, хувьцааны эзэн байсан төдийгүй улсын хамгийн их өв хөрөнгөтэй чинээлэг эмэгтэй байсан хэдий ч, өөрийн гэсэн хамаатан садангүй нэгэн байсан байна. Тэрээр хуульчидтайгаа ярилцан, 2009 оны аравдугаар сард Ром хотноо муурандаа зориулан, тус гэрээслэлийг үйлдсэн бөгөөд уг гэрээслэлдээ түүнийг нас барснаас хойш муурыг нь сайтар асран хамгаалж, юугаар ч дутаахгүй сайхан амьдруулахыг захисан байснаас гадна, үлдээсэн мөнгийг нь амьтдын сайн сайхны төлөөх буянтай үйлст зарцуулахыг хүссэн байжээ.
Түүний хуульч байсан Орекканогийн хэлж байгаагаар, баян эмэгтэйг нас барснаас хойш, хэд хэдэн газраас хамтарч ажиллах санал ирсэн боловч, одоохондоо санхүүжилт хийх тохиромжтой газрыг олоогүй байгаа гэнэ.
Ийнхүү Томмасино энгийн нэгэн гудамжны муураас энэ дэлхийн хамгийн баян муур болж хувирсан байна. Үүнээс өмнө, 1988 онд Британий даяанч эр Бэн Риа өөрийн муур Блэкиедээ 9 сая евро өвлүүлж өгч байжээ.
Дашрамд дурьдахад, дэлхийн хамгийн баян амьтан “IV Гантер” хэмээх нэртэй нохой байдаг бөгөөд чинээлэг эзэн Карлотта Лиебэнстиенийгээ нас барсаны дараа 90 сая евро өвлөн авсан байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (2)
gegee (122.201.18.138)
harin minii muur 178 evrog ezemshih bolno hahaP
beautiful,pretty gegee (122.201.18.140)
aimar yum