Наснаасаа залуу харагддаг олны танил долоон эр

Наснаасаа залуу харагддаг долоон сайхан эрчүүдийг танилцуулж байна. 
Жорж Клүүни 
Өдгөө 50 нас хүрч байгаа ч, үсэндээ жаахан буурал нэмснээс өөр хувиралгүй байгаа Холливуудын шилдэг жүжигчдийн нэг Жорж Клүүни бүсгүйчүүдийн хайрыг татсан сайхан залуусын нэг хэвээр. Өөрөөсөө дүү бүсгүйчүүдтэй болзож, сенсаци дэгдээж, олны шүүмжлэлд өртөж байдаг ч гэлээ,  түүн шиг залуутай суухыг хүсдэггүй бүсгүй гэж байхгүй болов уу.







Даниел Крэйг

Дөчин нас давсан ч, дур булаам цэнхэр нүдээрээ бүсгүйчүүдийн харцыг татаж байдаг  Английн кино жүжигчин Даниел үеийнхнээсээ илт залуу сайхан харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Өөрийн үс зүсэндээ эмэгтэйчүүдээс илүү анхаарал тавьдаг түүний шинийг эрэлхийлсэн стиль имидж төрхийг нь залуу сайхан харагдуулаад зогсохгүй, халуухан эрчүүдийн тоонд зүй ёсоор ороход нь тусалдаг гэлтэй.




Жони Депп
Хүүхэд шиг төрх, хэлбэргүй үс засалт, тэнэмэл стилиэрээ олноо танигдан, гарч ирж байсан Америкийн жүжигчин Жонигийн насыг та хэд гэж бодож байна? Та лав итгэхгүй биз ээ, тэрээр тавин нас шүргэж яваа гэнэ. “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн тэрээр агшин бүрт өөрийгөө торддог нь аргагүй л бусдаас залуу сайхан харагдах нууц нь болдог ажээ.






Даниел Радклиффе
Олныг байлдан дагуулсан Харри Поттер цуврал киноны шигтгээ болсон дүрийн жүжигчин Даниел үеийнхнээсээ залуу харагддаг эрчүүдийн тоонд зүй ёсоор багтжээ. Арван настайгаасаа BBC телевизийн “Дэвид Копперфиелд” кинонд тоглож эхэлсэн тэрээр цаашдаа ч царайлаг, чадварлаг жүжигчдийн тоонд багтах нь эргэлзээгүй.






Пиерсе Броснан
Ноён 007 нууц ажилтан Жэймс Бондын дүрээр мянга, мянган үзэгчдийн сэтгэлд хоногшсон нэрт жүжигчин Пиерсе залуухан бонд охид төдийгүй үе үеийн эмэгтэйчүүдийн хайрыг татаж, харцыг булаасан эр хэвээр. Өдгөө 58 настай ч, залуу халуухан төрхөө алдаагүй байгаа түүний нууц нь төрөлхийн заяасан гентэй нь холбоотой гэлтэй!





Дензел Вашингтон
Нас 60 шүргэж, насны тоон лаа нь нэг бялуунд багтахгүйд хүрээд байгаа ч, залуу сайхан харагдах Америкийн шилдэг жүжигчин Дензел Вашингтоныг мэдэхгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй биз ээ.Тэрээр наснаасаа залуу сайхан харагддаг эрчүүдийн тоонд зүй ёсоор багтсан байна.






Крис Нот
“Их Хотын Секс” кинонд Ноён Бигийн дүрд тоглосон Крис 57 насыг зооглож байгаа ч, залуу үеийнхэнтэй хөл нийлүүлж алхаж яваа жүжигчин эрчүүдийн нэг билээ. Түүний иргэний үнэмлэхийг л олж харахгүй бол хэн ч жаран настай гэдэгт итгэхгүй болов уу.




UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • honey (202.126.89.251)

    2014-02-24

    mongol erchuud yum bh gej bodood orood harsan chin yu ve

  • Byambaa (202.21.106.166)

    2014-02-23

    ee chaavaas daa zurag ni oldoxgui bsan yum bx daa? Icheech dee ta nar.

  • gana (180.235.179.146)

    2014-02-23

    ha ha yamar teneg yum be yag nasandaa l haragdaj bna harin nasnaasaa baga haragddag chin tom cruise, leonorda di caprio 2 bhgui yu

  • (125.148.209.228)

    2014-02-23

    Harin tiim yag bichih gej bsan tegeed neg hunii zurgiig 2 oruulakhdaa anzaardaggvi baih daa internet medeeniihen haltuur yum bna l daa

  • 50 tai er (202.126.89.176)

    2014-02-23

    50 nasiig hen hugshin gej usan tolgoid chin helsiin tolgoinoosoo usaa asga

  • (188.244.185.108)

    2014-02-23

    1 нь Клуни биш Броснан байна. Сэтгvvлч нэртэй хоосон толгойтнууд толгойгоо жаахан цэнэглэхэд илvvдэхгvй байх шvv!!!

  • Unra (112.72.13.12)

    2014-02-23

    Densel uneheer hugshin yuma zaluuhan haragddag shu ghde 3 jiliin umhuh medee bn kkkk

  • . (112.72.13.157)

    2014-02-23

    Жорж Клунигийн биш байна даа.

  • yuki (103.26.194.15)

    2014-02-22

    yuun jorj kluni ve anduurtsan baishd.jonny depp uneheer gaihaltai

  • amgaa (202.126.90.58)

    2013-10-27

    ter ehnii cloone giin zurgiig buruu tavitsan bainshdee mash bad medee baina shuuuuuuuuuuuuuuuuuuuuu

  • amgaa (202.126.90.58)

    2013-10-27

    ter ehnii cloone giin zurgiig buruu tavitsan bainshdee mash bad medee baina shuuuuuuuuuuuuuuuuuuuuu

  • uea (80.227.181.114)

    2013-09-13

    john clooney gedg chin ene shuu dee http://www.trashionista.com/images/george_clooney.jpg

  • busgui (202.72.243.229)

    2013-09-13

    Ehnii zuragan deer baigaa Pierce Brosnan ch bas goyo zaluu shd , George Clooneygees ch goyo :-)

  • ss (208.54.80.144)

    2013-09-13

    1 -r zurag ni Pierce Brosnan- ii zurag baina sh shuu dee. George-n zurag naana chini baihgui baina.

  • (27.123.214.114)

    2013-09-12

    1 Дэх нь жорж клуунигийн зураг биш бна даа хө

  • Tsoomoo (202.179.16.191)

    2011-12-16

    neeree sudlahgui l bol iiim air hogshin gedeg ni medegdehguil ym bna