Жеймс Мэтисон 200 мянган ам,долларын эзэн боллоо

Америкийн хөгжмийн зохиолч Жеймс Мэтисон “Чарльз Айвизын нэрэмжит шагнал”-ын эзнээр тодорчээ.
Америкийн хөгжмийн зохиолч Жеймс Мэтисон “Чарльз Айвизын нэрэмжит шагнал”-ын эзнээр тодорчээ. Хөгжмийн зохиолчдод олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй тус шагналыг 200 мянган ам.доллар дагалддаг.
Мөнгийг тухайн уран бүтээлчид зөвхөн хөгжмөө зохиоход зориулж хоёр жилийн хугацаанд адил тэнцүү хэмжээгээр хуваан олгодог аж. “Хөгжимчин Жеймс Мэтисон олон жилийн турш уран бүтээлдээ бие сэтгэлээ харамгүй зориулсан” гэж шүүгчдийн зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Жон Харбисон ярьжээ. Ж.Мэтисон нь Лос-Анжелосийн филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран ажилладаг Америкийн орчин үеийн алдартай хөгжмийн зохиолч юм. “Чарльз Айвизын нэрэмжит шагнал”-ыг 1998 онд Америкийн утга зохиол, урлагийн академи санаачлан бий болгожээ.

Энэ шагналыг гурван жилд нэг удаа олгодог байна. Ж.Мэтисоноос өмнө Жорж Цонтакис, Чен И нар нэр хүндтэй шагналын эзнээр тодорч байжээ.



www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)