Каддафийн уналт

Газрын тосоор баялаг хойд Африкийн Ливи орныг дөрвөн арван жил захиран суусан Муаммар Каддафийн засаглал аравдугаар сарын 20-нд удирдагчийн цуст үхлээр төгсгөл болов.
Газрын тосоор баялаг хойд Африкийн Ливи орныг дөрвөн арван жил захиран суусан Муаммар Каддафийн засаглал аравдугаар сарын 20-нд удирдагчийн цуст үхлээр төгсгөл болов. Гэхдээ энэ хүртэлх хэдэн сард бүр ч олон хүний цус урсаж, бүс нутаг бүхэлдээ донсолсон юм.
Энэ нь гуравдугаар сарын эхээр Египет, Тунист дэгдсэн Арабын хавар хэмээх хувьсгалт тэмцлийн үргэлжлэл бөгөөд зэвсэглэсэн иргэд Каддафийн эсрэг тэмцэж эхлэхэд эсэргүүцлийн хөдөлгөөн иргэний дайн болон хувирсан. Бенгази хотод төвлөрсөн босогчдын эсрэг Каддафи өршөөлгүйгээр хүч хэрэглэх нь хэмээн эмээсэн НҮБ эл явдалд гадаадын хүчнүүд оролцож болно гэх зөвшөөрлийг гуравдугаар сарын сүүлээр өгснөөр байдал бүр ээдрээтэй болов.
НҮБ-аас “адис” хүртсэн НАТО дөрөвдүгээр сарын эхээр Ливи рүү агаараас халдаж, Каддафийнхныг сандаргав. Гэвч европ, америкчуудын тооцоолж байгаагүйгээр дайн сунжирч, босогчдыг гол түшиц газраа хамгаалах гэж зүдрэх зуур Британи, Франц, АНУ-ын тэргүүлсэн барууны хүчнүүд Ливи рүү цэрэг илгээхээс эмээж байлаа.

Буун дуун намжихад  Ливийн 20-40 мянган иргэн амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн орон гэрээ орхиод байв. Харин босогчид НАТО-гийн агаарын халдлагын дэмжлэгтэйгээр нийслэл Триполид хүрч, Каддафийг төрсөн хот Сиртээс нь өөр явах газаргүй болгосон юм. Каддафи аравдугаар сарын 20-нд чухам эндээс баригдаж, босогчдын гарт алагдсан билээ.



www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (49.0.153.118)

    2011-12-14

    lalar

  • (49.0.153.118)

    2011-12-14

    dsfaf sda fdsa fdsa fd safdsa fdsa fdsa fsda fdsa