Анна Хазарегийн тэмцэл

Дэлхий нийтээр эрх баригчдаа эсэргүүцэн босов уу гэмээр бужигнаантай өнгөрсөн энэ жил хамгийн анхаарал татахуйц иргэний тэмцэл ардчилсан засаглалтай дэлхийн хамгийн том улс Энэтхэгт өрнөв.
Дэлхий нийтээр эрх баригчдаа эсэргүүцэн босов уу гэмээр бужигнаантай өнгөрсөн энэ жил хамгийн анхаарал татахуйц иргэний тэмцэл ардчилсан засаглалтай дэлхийн хамгийн том улс Энэтхэгт өрнөв. Махатма Гандийн аргаар нийгмийн зүй бус бүхэнтэй тэмцэхийг зорилго болгосон 74 настай Анна Хазаре улс орных нь хөгжлийг хойш чангаагч эрх баригчдын авлига, хээл хахуулийг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын 5-нд өлсгөлөн зарласан юм. Албаныхан авлигын эсрэг илүү дорвитой арга хэмжээ авахаа зарласнаар түүний өлсгөлөн дөрөв хоногийн дараа дууссан ч энэ нь улс даяар дэгдсэн авлигын эсрэг тэмцлийн ердөө эхлэл байлаа.
Анна Хазарегийн тэмцлийн ачаар Энэтхэгийн парламент өдгөө авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл явдал хувьсгал, тэмцэл, жагсаал цуглаан зэрэг үг дахин “моод”-онд орсон энэ үед тууштай үзэл баримтлал, зөв шаардлага, алсын хараа аливаа тэмцлийг үр дүнд хүргэх хамгийн амжилттай арга гэдгийг харуулав. Анна Хазаре хүчирхийлэл үл үйлдэх тэмцлийнхээ дүнд “Foreign Policy” сэтгүүлийн энэ оны “Дэлхийн 100 сэхээтэн” жагсаалтад багтаад байна.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)