Гээгдсэн Палестин

Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээний асуудал урьд байгаагүйгээр бүдгэрсэн энэ жил Палестины албаныхан тусгаар улсын асуудлаар НҮБ-д шуудхан хандаж үзэв.
Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээний асуудал урьд байгаагүйгээр бүдгэрсэн энэ жил Палестины албаныхан тусгаар улсын асуудлаар НҮБ-д шуудхан хандаж үзэв. Есдүгээр сард болсон Ерөнхий ассамблейн чуулганаас өмнөх хэдэн сард АНУ, Израилийн эрх баригчид чухамдаа үүнээс болж барьц алдаж, гэнэтийн шийдвэр гаргахгүй байхыг НҮБ-аас хүсч байлаа. Харин Зүүн Иерусалим, Баруун эрэг дэх бодлогоо өөрчлөхгүй хэмээсэн Израилийн Засгийн газрын хатуу байр суурь, барууны орнуудын бэлэн бус байдал Палестины талд үйлчилсэнгүй.
Ерөнхий ассамблейн индрээс “Палестиныг тусгаар тогтнуул” хэмээн уриалсан Палестины удирдагч Махмуд Аббас нутагтаа баатрын ёсоор хүндлэгдсэн ч дуулиан мөн л тэгсгээд намжив. НҮБ, Вашингтонд ч ялгаагүй Палестиныг цээртэй үг мэт хэн ч дурсаагүй бөгөөд зөрчилдөөнтэй бүс нутгийн асуудал Ерөнхий ассамблейд хүртэл шийдэх аргагүй ээдрээтэй зүйл болсныг Палестины оролдлого нотоллоо.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 1005 (202.9.47.134)

    2012-10-29

    ТИЙМ ШҮҮ