Тунисийн Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Монсеф Марзоуки Тунисийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөн үүрэгт ажилдаа орлоо. Т
Монсеф Марзоуки Тунисийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөн үүрэгт ажилдаа орлоо. Тэрээр Бүгд Найрамдах намын Конгресс дэхь төвийн зүүн жигүүрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.
Марзоуки нь Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж бүхий цорын ганц нэр дэвшигч байсан бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт гаргасан есөн оролцогч Зөвлөлийн Гишүүдээс шаардлагатай 15 гарын үсгийг цуглуулж чадаагүй байна. Шинэ Ерөнхийлөгч сүүлийн арваад жилийн туршид цагаачлан амьдарч байсан бөгөөд тэрээр хүний эрхийн төлөөлөгчөөр ажиллан, Тунисийн Хүний Эрхийн Лигийн удирдагч хийж байжээ.

Түүний ийнхүү сонгогдсон явдал Тунисийн түүхэнд төдийгүй дэлхий дахины онцлох үйл явдал болж байгаа бөгөөд тус улс 1956 онд тусгаар тогтнолоо олсноос хойш үндэсний хэмжээний сонгуулийг явуулаагүй бөгөөд өмнөх Ерөнхийлөгч Бэн Али 23 жилийн хугацаанд засгийн эрхийг тасралтгүй барьж байсан юм.



UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)