Бин Ладений үхэл

Тавдугаар сарын 1-ний ням гаригийн үдэш Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Барак Обама Америкийн хамгийн заналт дайсан амь үрэгдсэн гэх мэдээг Цагаан ордноос мэдээлэв.
Тавдугаар сарын 1-ний ням гаригийн үдэш Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Барак Обама Америкийн хамгийн заналт дайсан амь үрэгдсэн гэх мэдээг Цагаан ордноос мэдээлэв.
Түүний мэдэгдсэнээр Пакистаны нийслэл Исламабадаас холгүй орших Абботабад хот дахь нуувчаас нь Осама бин Ладенийг олжээ. Харин түүнийг хөнөөх тусгай ажиллагаа Пакистаны эрх баригчдыг хүртэл цочирдуулсан гэнэтийн явдал байлаа.
АНУ-ын албаныхны баталснаар дэлхийн ¹1 террористын цогцсыг исламын шашны зан үйлийн дагуу амьсгал хураасан өдөр нь Арабын тэнгист нутаглуулсан байна. Энэ явдал АНУ-ыг Афганистанд дайн эхлүүлэхэд хүргэсэн “Аль-Каида”-гийн эсрэг тэмцлийг үндсэнд нь дуусгаж, 2001 оны есдүгээр сарын 11-ний явдлаас хойш хүч, нөлөөгөө алдсан томоохон террорист бүлэглэлүүдийн хүрээ хумигдахад нөлөөлсөн юм.
Мөн Бин Ладен зэлүүд нутгийн хад асга дундаас биш Пакистаны цэргийн академийн ойролцоогоос олдсон нь терроризмын эсрэг тус улсын бодлогод олон улс муу дүн тавихад хүргэжээ.

 Энэ нь Вашингтон, Исламабадын харилцааг хурцатгаж, Пакистанд хуваарилах АНУ-ын тусламжийн хэмжээг дундлаад байна.



www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)