Есөн сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ

Дэлхийн 98 оронд үйл ажиллагаа явуулдаг “Оxfam” холбооны шинжээчид ирэх онд Сахелын бүс нутаг дахь есөн сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдгийг тооцоолжээ.
Дэлхийн 98 оронд үйл ажиллагаа явуулдаг “Оxfam” холбооны шинжээчид ирэх онд Сахелын бүс нутаг дахь есөн сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдгийг тооцоолжээ. Сахел нь Африк тивийн төвийн бүс нутаг бөгөөд өмнөд болон хойд зүгийн цөлөрхөг газар нутгийг бодвол харьцангуй өгөөжтэйд тооцогддог аж.

Өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэх есөн сая хүн тус бүс нутгийн таван орны иргэд аж. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч тус байгууллагын мэдээлснээр, Сахелын бүс нутгаар бороо бага орсноос маш бага ургац хураан авчээ. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч эхэлжээ.

Тус бүс нутгийн Мавритани, Нигер, БуркинаФасо, Мали, Чад улсын ард иргэд энэ аюулд өртөх бөгөөд сүүлийн таван жилийн дунджаас 40 гаруй хувиар илүү өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтай аж. Чад, Мавритани улс энэ онд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ургацынхаа 50 орчим хувийг алджээ.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн судалгаагаар жил бүр 5-7 сая хүн ямар нэг хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдэж байдаг. Тэдгээрийн ихэнх нь Африк тивд ногддог аж.  



www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)