М.Ахмадинежад уруу гутлаа шиджээ
- 2011-12-14
- Дэлхий
- 0
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хойд зүгийн Сари хотод
олон нийтэд хандан үг хэлэх үеэр түүн рүү нэгэн эр гутлаа шидсэн гэж
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээс эш татан “Синьхуа” агентлаг мэдээлэв

Мазандаран мужийн нийслэл хотод М.Ахмадинежад гадаа цугласан олны дундуур өнгөрөхдөө машины дээд талын цонхоор шагайх үед саяхан ажлаасаа халагдсан 45 настай, нэхмэлийн үйлдвэрийн ажилчин Ерөнхийлөгч рүү гутлаа шиджээ.
Гэхдээ гутал түүнийг оноогүй байна. Гутал шидэгчийг баривчилсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ойрхи Дорнодод хэн нэгэнд дургүйцлээ илэрхийлэх хамгийн дээд хэлбэрийн нэг нь гутлаа шидэх аж.
Анх 2008 онд Мунтазер аль Зайди гэгч 30 настай эр Иракийн нийслэл Багдад хэвлэлийн бага хуралд оролцож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш уруу гутлаа шидсэн.
Харин энэ үйлдэл “моодонд орж”, тэр цагаас хойш Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао, Туркийн Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоган болон Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Стросс-Кан нар хохирогч болоод байсан юм.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
(203.91.118.190)
goyo bichsen bn