Йеменчүүд ал Кайдагийн зургаан гишүүнийг баривчлав
- 2011-12-14
- Дэлхий
- 0
Арабын Пенинсула мужийн ажилчид дотор ал Кайда бүлэглэлийн зургаан
гишүүн байсан бөгөөд тэдний нэг нь олноо танигдсан зартай этгээд байсныг
Йемений хүчнийхэн баривчилсан тухай АНУ дахь тус улсын Элчин Сайдын
Яамнаас мэдээлсэн байна.
Арабын Пенинсула мужийн ажилчид дотор ал Кайда бүлэглэлийн зургаан гишүүн байсан бөгөөд тэдний нэг нь олноо танигдсан зартай этгээд байсныг Йемений хүчнийхэн баривчилсан тухай АНУ дахь тус улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлсэн байна. 2009 онд Санаагийн Олон Улсын Онгоц буудал дээр болсон халдлагыг удирдан зохион байгуулсан Ал Кайда бүлэглэлийн удирдагч Мусаед Ал-Барбарид холбогдуулан шалгаж байсан хэргийн хамсаатан этгээдүүд ч тэдний дунд мөн байсан тухай яамнаас мэдэгджээ.Алан хядах ажиллагааны сэжигтнүүдийг мөрдөн байцаах ажил эд өрнөж байгаа бөгөөд засгийн газар болон өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг хийхээр төлөвлөж байсан зохион байгуулалттай хэргүүдийнх нь талаар мэдүүлэг авч байгаа гэнэ. Хүчний байгууллагынхан Ал-Барбаригийн эд хөрөнгөнөөс цөмийн зэр зэвсэг, дэлбэрэх бодис түүгээр ч барахгүй сургалтын болон шинээр гишүүн элсүүлэх материалууд олсон байна.
Түүнчлэн, Элчин сайдын Яам Пенинсуала дахь Ал Кайда бүлэглэлийн 15 хоригдол Йемений өмнөд хэсгээс оргосон тухай урьд нь гарсан мэдээлэлд тодорхой хариу өгсөн бөгөөд тус хоригдлууд бүгд ал Кайда бүлэглэлийн гишүүд байгаагүй бөгөөд гэмт хэргийн ялаа эдэлж байсан гэнэ. Оргосон хүмүүсийн гурав нь тэр даруйдаа баривчлагджээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)