Өмнөд Солонгосын Хойд Солонгосын эсрэг “сэтгэл зүйн дайралт”

Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосыг тус улсын хилийн ойролцоо зул сарын гэрлэн чимэглэл байрлуулахгүй байхыг анхааруулсан байна. Хэрвээ тэгэх аваас манай улсын эсрэг хийсэн “сэтгэл зүйн дайралт” гэж үзнэ хэмээн Хойд Солонгосын тал сүрдүүлжээ.
Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосыг тус улсын хилийн ойролцоо зул сарын гэрлэн чимэглэл байрлуулахгүй байхыг анхааруулсан байна. Хэрвээ тэгэх аваас манай улсын эсрэг хийсэн “сэтгэл зүйн дайралт” гэж үзнэ хэмээн Хойд Солонгосын тал сүрдүүлжээ.

Өмнөд Солонгосын Христийн сүмийнхэн Хойд Солонгосын цэргийн хүчний хянах байгууламжаас холгүй орших  хилийн ойролцоо байрлуулсан гацуур мод шиг хэлбэртэй, ган төмөр цамхагийг битүү гэрлээр чимэглэж, зул сарын уур амьсгал оруулсан нь ийнхүү хоёр улсын хоорондын харилцаанд ан цав үүсгэх шалтгаан болоод байгаа ажээ.
Цамхагийг бүрхсэн мянга мянган жижиг гэрэл Хойд Солонгосын хилийн хойд хэсэг төдийгүй гол хотуудын нэг Каесонд тод харагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хойд Солонгосын талын албаны томоохон цахим хуудас “Уриминизоккори”-д тус хэрэг явдлыг Өмнөд Солонгосын талын хийж буй “сэтгэл зүйн дайралт” хэмээн үзэж байгаа гээд, гэрлээ цаашид асаасаар байвал хариу арга хэмжээ авах болно хэмээн сүрдүүлсэн байна. Түүнчлэн,“Дайныг өдөөгчид хийсэн зүйлийнхээ уршгаар бий болох үр дагавруудын үүрэг, хариуцлагыг өөрсдөө үүрнэ гэдгээ ухамсарлаж байгаа байх хэмээн бодож байна” гэсэн сануулсан утга бүхий мэдээллийг цацсаар байгаа ажээ.

Хоёр Солонгос улсын хувьд 2007 онд дээд түвшний хилийн ойролцоо үзэл суртлын ухуулгад хаалт хийх тухай хэлэлцээрт хүрч, улмаар Өмнөд Солонгос Зул сарын баяр тэмдэглэхтэй холбоотой асуудлаа зогсоогоод байсан ажээ.Гэвч, Сөүл хот Пхенян цэргийн хүчний тал дээр үүссэн маргаантай холбогдуулан өнгөрөгч Зул сараас эхлэн баярын арга хэмжээгээ үргэлжлүүлэн хийж эхлээд байсан байна.

Хойд Солонгосын тал өмнө нь мөн цэрэг, хүмүүсийн дунд Христийн шашныг сурталчиллаа хэмээн Өмнөд Солонгосын талыг удаа дараа буруутгаж байжээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bolimoor yum (202.179.24.11)

    2011-12-23

    iim yum gej yu bsiiin shaaal tenegiin hoid solongosiin tal emzeg gehed heterhii emzgiinma gej