Эмч нарын сануулах жагсаал 12 цагт эхэлнэ
- 2011-12-16
- Эрүүл мэнд
- 0
Сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлаар хугацаагүй
ажил хаялт зарлаад дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна.
Сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлаар хугацаагүй ажил хаялт зарлаад дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна.
Энэ хооронд Засгийн газрын сайдууд, Ерөнхий сайдтай хүртэл уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй. Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, хугацаагүй ажил хаялт зохион байгуулах Түр хорооныхон НХХ-ийн сайд Т.Гандитай уулзаж, хэлэлцээр хийсэн ч бас л тодорхой шийдэлд хүрсэнгүй.
Өчигдөр орой 19.00 цагт дахин уулзахаар болсон ч Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газрын бүрэлдэхүүн хүрэлцээгүй учир хэлэлцээрийг хойшлуулсан. Тэгээд өнөөдөр 17.00 цагт дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон.

Гэхдээ багш, эмч нар ирэх долоо хоногийн мягмар гаригийн 12.00 цагт дахин Сүхбаатарын талбайд жагсахаар болсон байна. Өнөөдөр 12.00 цагт эмч нар цалин нэмэхийг Засгийн газраас шаардан сануулах цуглаан зохион байгуулах гэж байна.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)