Тоёотагийн шинэ бүтээл: Цахим ертөнцийн амт, цаг хугацааны хэмнэлтийг мэдэрцгээе!

Сүүлийн 20,30 жилийн хугацаанд автомашин, техник асар хурдацтай хөгжиж, хурд хүч, хэлбэр хийцээрээ ялгардаг байсан бол өнөөдөр ухаанаараа ялгарах цаг ирсэнийг Автомашин үйлдвэрлэлийн акулуудын нэг Тоёота Моторс компаниас гаргасан нэгэн шинэ бүтээл харууллаа.   
Цахим ертөнцийн амтыг мэдрүүлэгч FUN VII /FUN Vehicle, Interactive, Internet/

Сүүлийн 20,30 жилийн хугацаанд автомашин, техник асар хурдацтай хөгжиж, хурд хүч, хэлбэр хийцээрээ ялгардаг байсан бол өнөөдөр ухаанаараа ялгарах цаг ирсэнийг Автомашин үйлдвэрлэлийн акулуудын нэг Тоёота Моторс компаниас гаргасан нэгэн шинэ бүтээл харууллаа.      
                                                  
Тус шинэхэн автомашин нь хүний хэрэгцээ, хүсэл сонирхлыг нэг дор хангахаар  бүтээгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд хүмүүс түүнийг дөрвөн дугуйтай “ухаалаг гар утас” хэмээн нэрийдээд байгаа ажээ. Жолооч төдийгүй бүх зорчигчид өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийг хаалганд суурилуулсан мэдрэгчийн тусламжтайгаар хүссэн үедээ өөрийн компьютер шигээ ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

FUN  VII-загварын бүтээлийг урлах санааг урд өмнө Тоёотагийн Ерөнхийлөгчөөс өөр хүн гаргаж байгаагүй бөгөөд хэний ч итгэмээргүй энэ сайхан эд хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангаж, худалдан авагчдын анхаарлыг татах нь дамжиггүй юм.




Цахилгаан хөдөлгүүрийн хэмнэлтийг мэдрүүлэгч Aqua

Тоёота Моторсын зүгээс тун удахгүй цахилгаан хөдөлгүүртэй өөр нэгэн шинэ машиныг танилцуулахаар зэхэж байгаа бөгөөд тус машин нь нэг удаагийн цэнэглэлтээрээ тасралтгүй 105 км-ыг туулах чадвартай ажээ. Шинэхэн авто хөлөг ирэх сараас Японы хэрэглэгчдийн хүртээл болж, зах зээлд нийлүүлэгдэхээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд зам тээврийн түгжрэлээс үүдэн,  цаг заваа алдаад зогсохгүй цалин мөнгөө бүхэлд нь түлшиндээ зарцуулахад хүрдэг суурин газрын хэрэглэгчдэд тусгайлан зохион бүтээгдсэн байна. Цахилгаан хөдөлгүүртэй учраас эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй, амьдралын өртөг зардлыг багасгах үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэх ажээ.
Энэ нь Тоёотагийн гаргаж байгаа цахилгаан хөдөлгүүртэй Pruis машины удаах шинэ хувилбар бөгөөд автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс хэрэглэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэл төгс байгаа гэнэ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • XUiKEwtXYQEWAZsDP (188.143.232.35)

    2016-10-15

    2Rt88S http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • xnEhgqSsmotU (188.143.232.35)

    2016-10-15

    DiXRVj http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • XLEkiDzfS (188.143.232.43)

    2016-08-12

    I70d6j http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com