Тажикстаны элчин сайдыг дуудлаа
- 2011-12-16
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад хэргийн яам хил зөрчин, хууль бусаар бараа нэвтрүүлсэн
хэргээр өнгөрөгч долоо хоногт Тажикстаны шүүхээс 8.5 жилийн хорих ял
авсан Оросын нисгэгч Владимир Садовничийн асуудлаар Москва дахь
Тажикстаны элчин сайдыг дуудсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яам хил зөрчин, хууль бусаар бараа нэвтрүүлсэн хэргээр өнгөрөгч долоо хоногт Тажикстаны шүүхээс 8.5 жилийн хорих ял авсан Оросын нисгэгч Владимир Садовничийн асуудлаар Москва дахь Тажикстаны элчин сайдыг дуудсан байна.
“Уг хэрэгт холбогдон шоронд хоригдсон Оросын иргэн Владимир Садовничий, Эстонийн иргэн Алексей Руденко нарын ирээдүйн талаар Оросын тал ихээхэн санаа зовж байгаа” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Энэ сарын 8-нд ОХУ-ын ГХЯ иргэнийхээ асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд В.Садовничийд оногдуулсан ялыг дэндүү хүнд, улстөрийн өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа Москва илэрхийлсэн байна.
Тажикстаны Курган-Тюбе хотын нисэх буудалд хоёр Ан-72 тээврийн онгоц газардсаны дараа тус улсын аюулгүй албаныхан нисэгчдийг баривчилсан. Уг хоёр онгоцны нэг нь нөөц хөдөлгүүр ачсан байсан бөгөөд Тажикстаны шүүх хөдөлгүүр хууль бусаар хил давуулсан гэж буруутгажээ.
Онгоцууд Афганистаны Кабулд хүмүүнлэгийн тусламж хүргээд Москва уруу буцах замдаа шатахуун хүрэлцэхгүйн улмаас Тажикстанд газардсан ажээ.

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)