Эмч нар сануулах цуглаан хийлээ
- 2011-12-16
- Эрүүл мэнд
- 0
Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн
ажилтны ҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт
Үндэсний хорооны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, цалин хөлсийг 2012 оны
1-р сарын 1-нээс 80000₮, 3-р сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх” талаар
МУ-ын Ерөнхий сайд С.Батболдод хандаж хамтарсан Шаардлага хүргүүлж,
тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, хамтын маргаан
үүсгэж, ажил хаялт зарлаад байгаа асуудал өнөөдрийг хүртэл
шийдвэрлэгдээгүй байна.
Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, цалин хөлсийг 2012 оны 1-р сарын 1-нээс 80000₮, 3-р сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх” талаар МУ-ын Ерөнхий сайд С.Батболдод хандаж хамтарсан Шаардлага хүргүүлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлаад байгаа асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
Харин өчигдөр Баянгол дүүргийн Засаг дарга Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ажилчидтай уулзах үеэр “Багш нар шиг ажил хаяж, яарч жагсаал цуглаан хийж болохгүй” гэж ухуулга хийж, дарамталжээ. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээр эхлэхгүй байгаа шалтгаан нь НХХ-ийн сайд Т.Ганди “эмч нар ажил хаяагүй учраас цалин нэмэх асуудлыг тодорхой салбарын түвшинд ярина” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан эрхэм Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Гандигийн хэлсэн энэ үг “ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэснийх нь төлөө ялгаварлан гадуурхаж, жагсаж, тэмцэх эрхийг нь хааж боогдуулсан, хариуцлагагүй үг хэлснийг нь эсэргүүцэж” сануулах цуглаан зохион байгуулж байгаа ажээ.
Улсын Клиникийн Төв Эмнэлэгт болж буй өнөөдрийн цуглааны үеэр эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгаа учраас цуглаанд оролцсон эмч, сувилагч асрагч, жолооч болон эмнэлгийн дарга хэнд ч дарамт шахалт үзүүлэхийг тэд зөвшөөрөхгүй. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх нь МУ-ын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрх гэдгийг “Сайд дарга нарт” хатуу сануулсан цуглаан хийлээ. Жагсаж, цуглаж, ажил хаях эсэхээ бид өөрсдөө шийднэ, хэн нэгэн Сайд, Засаг дарга шийдэхгүй.
Өнөөдөр 12 цагт УКТЭ-т болсон цуглаанд Улсын Клиникийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сайд нарын 2-р эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, 1-р төрөх, Нийслэлийн Яаралтай тусламжийн төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нар оролцжээ. Бусад эмнэлгүүд ч дүүрэг дүүргээрээ сануулах цуглааныг хийж байгаа ажээ.
Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо ирэх долоо хоногийн 2 дахь өдөр буюу 12-р сарын 20-ны өдөр 11.40 цагт боловсрол болон соёл урлагийн салбарынхантай хамтарсан томоохон жагсаал цуглаан зохион байгуулна. Харин энэ жагсаалд оролцуулахгүй байх, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх, худал мэдээлэл тараахгүй байхыг Эрүүл мэндийн сайд болон эмнэлгийн дарга нараас хүслээ.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд, цаг наргүй зүтгэж байдаг тэд Төр засагтаа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүсчээ.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран

Сэтгэгдэл (4)
(202.179.16.191)
bidniii tsaling neg say bolgoj og toroos shaardaj baina shaardaj baina kkk

zov zov duulgavartai boltol ni oriloh l heregteishtee
(202.179.16.191)
emch nar ch geltguishtee ajilj bga buhen l tsalingaa nemuuleh heregteishtee tiiiiiiiiiiiiimm bzdeeeeeeee humuuseee