Эрдэнэсант суманд шүдний кабинет байгуулжээ
- 2011-10-24
- Эрүүл мэнд
- 0
ХБНГУ -ын "Хил хязгааргүй шүдний эмч нар" 2007 оноос манай улсад үйл
ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд зургаан аймагт суурин
болон явуулын 15 шүдний эмнэлгийг Европ стандартаар байгуулж,ХБНГУ -ын "Хил хязгааргүй шүдний эмч нар" 2007 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд зургаан аймагт суурин болон явуулын 15 шүдний эмнэлгийг Европ стандартаар байгуулж, зуны улиралд хөдөө орон нутгийн иргэдэд тусламж үзүүлсээр иржээ. Харин одоо уг олон улсын тусламжийн байгууллагын 60 гаруй эмч манай улсын долоон аймгийн 16 суманд эмчилгээ, оношлогоо хийж байна. Эрүүл мэндийн судалгаагаар манай улсын нийт хүн амын 95 хувь нь шүдний өвчлөлтэй гарснаас ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа учраас хүүхдийн шүдийг илүү их анхааран үзэх тал дээр тус байгууллагын эмч нар ажиллаж байна. Учир нь бага насны хүүхдийн шүдийг эрт үе дээр нь янзалж эрүүлжүүлэхгүй бол шүдний гажиг үүсдэг байна. Түүнчлэн хүүхдийн сүүн шүд унаж, дараагийн шүд жам ёсоор ургах нь хамгийн сайн байдаг бөгөөд шүдийг авах нь тийм ч оновчтой эмчилгээ биш аж.
"Хил хязгааргүй шүдний эмч нар" хөдөө орон нутгийн иргэдийн шүдний өвчлөлийг багасгахын тулд хотоос алслагдмал хөдөө орон нутагт шүдний кабинетуудыг байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Эрдэнэсант суманд 24.000 евро буюу 48 сая төгрөгний санхүүжилтээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шүдний кабинетийг байгуулжээ. Эмчилгээнд хэрэглэгддэг эм тариа, багаж тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас нийлүүлж байна.
Монгол шуудан

Сэтгэгдэл (0)