Энэтхэгт архинд хордон 133 хүн амиа алдлаа

Энэтхэгийн Баруун Бенгал мужийн худалдаачдын зарсан Moonshine хэмээх нэртэй архинд хордон,  133 хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Энэтхэгийн Баруун Бенгал мужийн худалдаачдын зарсан Moonshine хэмээх нэртэй архинд хордон,  133 хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. Олон хүний биеийн байдал муу байгаа бөгөөд нас барагсдын тоо өсөх хандлагатай байгаа тухай тус мужийн эрүүл мэндийн нэгдлийн ажилчид мэдэгдсэн байна.Одоогийн байдлаар 327 орчим хүн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа ажээ.
Цагдаагийнхан хэрэгт холбогдуулан, хортой архи үйлдэрлэж, хямд үнээр худалдаж байсан этгээдүүдийг баривчилж саатуулсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрлийг хураан авч, нэн даруй зогсоох арга хэмжээ авсан байна.
Хохироргчдын ихэнх нь ядуу буурай амьдралтай тосгоны иргэд байсан бөгөөд нэг бүрийн үнэ нь 10 сентийн 200 мл-ын савалгаатай Moonshine архийг худалдан авч уусан байжээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)