Хорт хавдар устгах чадвартай вирус бүтээсэн байна
- 2011-10-24
- Эрүүл мэнд
- 0
Канадын нийслэл Оттавагийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдар устгах
вирус гарган авсныг "Ассошэйтэд Пресс" агентлаг мэдээлсэн байна.Канадын нийслэл Оттавагийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдар устгах вирус гарган авсныг "Ассошэйтэд Пресс" агентлаг мэдээлсэн байна. Энэ нь ирээдүйд хорт хавдартай тэмцэх хамгийн оновчтой арга технологи, болж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд их олзуурхаж байгаа аж. Туршилтын явцад энэхүү вирус нь хүний биед аюулгүй бөгөөд эерэг үр дүн үзүүлжээ. Хорт хавдраар өвчилсөн 200 гаруй хүн дээр дээрх вирусыг туршихад вирус зөвхөн хавдрын эсийг устгаж байсан агаад эрүүл эсэд сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Энэхүү шинэ вирус нь дархлалын эсээс нуугдаж чаддаг учраас хорт хавдрын эсрэг эрчимтэй тэмцэж байсан аж.
Монгол шуудан
Монгол шуудан

Сэтгэгдэл (0)