Андерс Брейвик анх удаа олны өмнө гарав
- 2011-12-16
- Дэлхий
- 0
Өнгөрөгч зун Норвегид 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвик
баривчлагдсанаасаа хойш 12 долоо хоногийн дараа анх удаа шүүх хурал дээр
олны өмнө ил гарчээ.
Өнгөрөгч зун Норвегид 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвик баривчлагдсанаасаа хойш 12 долоо хоногийн дараа анх удаа шүүх хурал дээр олны өмнө ил гарчээ. Шүүх хурлыг хаалттай хуралдуулахаар шийдээд байсан Норвегийн шүүх энэ сарын 8-нд түүнийг амь үрэгдэгсдийн ойр дотныхон, хэвлэл мэдээлэлд нээлттэй шүүхээр шийдсэн байна.
Брейвик долдугаар сарын 22-нд Осло хотын төвд Засгийн газрын байрны ойролцоо машин дэлбэлж найман хүний аминд хүрсэн юм.
Улмаар А.Брейвик Утоя арал дээр эрх баригч Хөдөлмөрийн намын залуучуудын уулзалтын үеэр гартаа буу барин цугласан хүмүүсийг цаг гаруй элдэн хөөхдөө 69 хүн (ихэнх нь залуучууд)-ий аминд хүрч, 151 хүн шархдуулсныг гэрчүүд баталсан байна. Өдгөө 32 настай түүнийг сэтгэцийн өөрчлөлтгүй гэж шүүх эмнэлэг тогтоожээ.

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)