Арабын лиг Сирид 500 зөвлөх илгээнэ

Арабын лиг Сирийн хямралыг шийдэхэд туслах зорилгоор тус улс уруу 500 зөвлөхөө илгээхээр болсон гэж Арабын Анагаах ухааны холбооны тэргүүн Ибрахим аль-Зафарани мэдэгдэв.
Арабын лиг Сирийн хямралыг шийдэхэд туслах зорилгоор тус улс уруу 500 зөвлөхөө илгээхээр болсон гэж Арабын Анагаах ухааны холбооны тэргүүн Ибрахим аль-Зафарани мэдэгдэв.
Зөвлөгчид Сирийн өнөөгийн дэглэм хүний эрхийг зөрчихгүй байгааг мөн тус улсад тулгамдаад буй асуудлыг хэрхэн шийдэж байгааг ажиглах аж. Зөвлөхүүд хүний эрхийн ажилтан, сэтгүүлч, цэргийн офицеруудаас бүрдсэн бөгөөд Сирийн Засгийн газар Арабын лигийн энхийн эл даалгаврыг хүлээн авчээ.

Түүнчлэн зөвлөхүүд Сирийн Засгийн газрын зөвшөөрсөн Арабын лигийн энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах юм. Төлөвлөгөө ёсоор Сирийн эрх баригчид улстөрийн хоригдлуудыг суллаж, хотуудаас цэрэг техникээ гаргах юм байна.   

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)