Вируст гепатит өвчлөл буурахгүй байна

Вируст гепатит өвчнөөс сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа ч тэр бүр буурахгүй байна.Вируст гепатит өвчнөөс сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа ч тэр бүр буурахгүй байна. Сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 8,000 гаруй хүн гепатитаар өвчилж, нийт халдварт өвчний дотор 21,9%-ийг гепатит өвчин эзэлж байгаагийн дотор 87,7% нь А вируст гепатит, 9,9% нь В вируст гепатит, 1,7% нь С вируст гепатит байна. Сүүлийн жилүүдэд 10,000 хүн ам тутамд ноогдох өвчлөлөөр халдварт өвчнүүдийн дотор вируст гепатит өвчин тэргүүлж байна. А вируст гепатитээр өвчлөгсдийн зонхилох хувийг 10 хүртэлх насны хүүхэд, ялангуяа 2-4 насны хүүхдийн өвчлөл 70 гаруй хувийг эзэлж байна.

Манай улс вируст гепатит өвчнийг 1952 оноос албан ёсоор бүртгэж эхэлсэн ба 1962 онд өвчлөл оргил үедээ хүрч 10,000 хүн ам тутмаас 331 хүн өвчилж байжээ. 1991 оноос эхлэн шинэ төрсөн нярай хүүхдийг В вируст гепатитаас сэргийлэх вакцины 3 тунгаар дархлаажуулж, хамралтыг 98%-д хүргэж, аюулгүй тарилгын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд В вируст гепатитын өвчлөл дархлаажуулахаас өмнөх үеийн өвчлөлөөс 3,4 дахин буурч вируст гепатитын өвчлөл сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүн амд 32,2 промил хүртэл буурчээ.

2005-2011 онд өвчлөл өндәр байгаа Улаанбаатар хот болон зарим аймгийн 2-9 насны 60,300 хүүхдийг А вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж, 2011 -2015 онд вируст гепатиттай тэмцэх үндэсний стратегийг батлуулан хэрэгжүүлж байна. 2011 онд А вируст гепатитын эсрэг вакцины 89,000 хүн тун вакцин тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.

А вируст гепатит өвчнөөс сэргийлэх зөвлөмж
-А вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах.
-Халуурах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, огих, бөөлжих, гэдсээр өвдөх, шээс өтгөрөх, нүдний салст шарлах зэрэг вируст гепатит өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай эмчид хандах.
-Хөрс, ус, хүнс, орчны эд зүйлсийг бохирдуулахгүйн тулд ил задгай бие засахгүй байх, орчноо цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх, шавьж мэрэгчийг устгах.
-Хүн бүр хоол идэх, хоол бэлтгэхийн өмнө, бие зассаны дараа гараа угааж
хэвших,
-Усыг буцалгаж уух, бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх.
-Гудамж талбай, ил задгай баталгаагүй газраас болон гар дээрээс хүнсний зүйл авахгүй, худалдахгүй байх.
-Төв суурин газар, хүүхэд, хүнс, ус хангамжийн үйлчилгээний байгууллагад ариун цэврийг сахих.
-Усны эх булгийг хамгаалах, ус түгээх машин, худаг, савыг цэвэрлэх, ариутгах, усны хэрэглээг нэмэгдүүлэх, хангамж, хүртээмжийг сайжруулах.
-Орон нутгийн захиргаа, хүүхэд, хүнс, ус хангамж, хатуу шингэн хог хаягдал цэвэрлэх, зөөж тээвэрлэх үйлчилгээ эрхлэгч байгууллага, эмнэлэг, эмийн сан, хэвлэл мэдээлэл, хангамжийн зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажиллах.
-Вируст гепатит өвчин, түүнээс сэргийлэх талаарх мэдээлэл сурталчилгааг бүх сувгаар өргөжүүлж түгээх, олон нийтийн анхаарлыг хандуулах.
-Ариутгалын бодис, вакцин, эм, оношлуур, цэвэрлэгээний бодис, материал, орчны болон байгууллагын ариун цэвэрт шаардагдах төсөв хөрөнгөөр хангах.

Монгол шуудан
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)