Казахстанд эмх замбараагүй байдал гарсаар байна

Казахстан улсын баруун нутгийн Шетпе төмөр замын өртөөнд бямба гаригт эмх замбараагүй байдал гарчээ.
Казахстан улсын баруун нутгийн Шетпе төмөр замын өртөөнд бямба гаригт эмх замбараагүй байдал гарчээ. Нэг хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн хэлмэгдсэн байна.
Эмх замбараагүй байдал үүсгэгчид тус мужийн Жанаозен хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тавь орчим хүн төмөр замыг хаажээ.
Тэд зүтгүүр болон хэд хэдэн ачааны вагонуудыг шатааж, дараа нь Шетпе тосгонд дээрэм тонуул хийсэн байна. Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсэн гэсэн мэдээлэл басгарач байна.
Жанаозен хотод гурав хоногийн онцгой байдал зарлаж хөл хорьжээ. Баасан гаригт тус улсын Тусгаар тогтнолын 20 жилийн ойг тэмдэглэх гэж байхад олныг хамарсан эмх замбараагүй байдал болж дээрэм тонуул хийсэн хэрэг явдал болсон байна. Үүнээс болж 11 хүн амь насаа алдаж, 86 хүн хэлмэгджээ. Хэд хэдэн байшинг шатааж, дэлгүүр болон банк автоматуудыг тонон дээрэмдсэн гэнэ. Цагдаагийнхан 70 гаруй хүнийг баривчилсан байна.
Өмнө нь Казахстаны Жанаозен хотод эмх замбараагүй байдал гарснаас болж нефтийн “Озенмунайгаз” компаний ажилчдын ихэнхи нь ажилдаа гараагүй юм. Тус компаний ажилтанууд өөрсдийнхээ болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд түгшицгээж байна хэмээн тус бүс нутгаас мэдээлж байсан юм. Энэ сарын 16-ны өдөр болсон Казахстаны тусгаар тогтнолын 20 жилийн баярын үеэр олон нийтийн эмх замбараагүй байдал дэгдэж 10 хүн амь насаа алджээ.
Өөр нэгэн мэдээллээр хохирогсдын тоо үүнээс ч илүү их байж болох гэнэ. “Озенмунайгаз” нефтийн компанийн төв байрыг шатаан, дээрэмдсэн гэж мэдээлж байлаа.
Хотын захиргаа, зочид буудал болон автомашинуудыг шатааж, дэлгүүрүүдийг дээрэмджээ.

Зарим тоо баримтаар эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдын дунд цалингаа авч чадахгүй хагас жил болж байгаа нефтийн компаний ажилтанууд байгаа аж. Хуулийн байгуулагынхан хотын чухал объектуудыг зэвсэглэн хамгаалж байна. Мөн сүүлийн өдрүүдэд Жанаозенд цэрэг болон хуягт техник оруулсан тухай мэдээлж байсан юм.  

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)