Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Анагаах ухааны докторын цол дипломоо гардан авав
- 2011-12-20
- Эрүүл мэнд
- 0
Анагаахын шинжлэх ухааны доктор, магистрын судалгааны ажил хийж 2011 онд
амжилттай хамгаалсан эмч судлаач нарт эрдмийн црл, дипломыг нь
гардуулах ёслол 12-р сарын 16 нд ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
болов.
Анагаахын шинжлэх ухааны доктор, магистрын судалгааны ажил хийж 2011 онд амжилттай хамгаалсан эмч судлаач нарт эрдмийн црл, дипломыг нь гардуулах ёслол 12-р сарын 16 нд ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болов.
Тус сургуулийн Хамгаалуулах зөвлөлийн хурлын тогтоол ёсоор доктор, магистрын цол, диплом гардуулах ёслолыг Докторантур магистрантурын албанаас жилд 2 удаа зохион байгуулдаг бөгөөд энэ жил 25 хүн анагаахын шинжлэх ухааны докторын, 59 хүн магистрын цол хамгаалсан байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон “Зөв төрхтэй монгол эмэгтэйн нүүрийг хажуугийн телерентген зургийн аргаар судалсан байдал” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалж, мөн энэ өдөр цол, дипломоо гардан авсан.
Энэхүү арга хэмжээнд ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчид, тус сургуулийн дэд захирлууд, бүрэлдхүүн сургуулийн захирлууд зэрэг хүндэт хүмүүс оролцон шинэхэн доктор магиструудад цол, дипломыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлж, цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт хүслээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон энэ өдөр докторын цол, дипломоо гардан авсан мэргэжил нэгтнүүдээ төлөөлөн талархлын үг хэлэв.

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
(202.55.191.57)
he he amjilt saidaa