Ким Чен Ирийн таалал төгссөн явдал ОХУ, БНАСАУ-ын харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж Москва үзэж байна
- 2011-12-20
- Дэлхий
- 0
Ким Чен Ирийн таалал төгссөн явдал ОХУ, БНАСАУ-ын найрамдалт харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж Москва үзэж байна.

БНАСАУ нь тус улстай байнга найрамдалт харилцаатай байсан сайн хөршүүд гэсэн байр суурийг ОХУ баримталж байх шиг. Найрамдалт ард түмэнд учирсан уй гашуу, хүнд гарз хохирол манай хоёр орны харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж Москвагийн эзэд шийджээ. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ким Чен Ир 12 дугаар сарын 17-нд улс орноороо аялаж явахдаа галт тэргэн дотор нас барсан гэнэ.
Тэр зүрхний шигдээс өвчнөөр таалал төгссөн гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн юм. Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ирийн таалал төгссөн тухай мэдээллийг АНУ хүлээж авсан боловч төрийн департамент яаран тайлбар хийхийг бодохгүй байгаа бололтой. Төрийн департаментад “Ким Чен Ирийн таалал төгссөн тухай мэдээллийг үзсэн бөгөөд нөхцөл байдлыг ажиглаж байна гэсэн” Америкийн дипломат байгууллагын мэдээллийг “Франс Пресс” агентлаг уламжиллаа.
“Зохих мэдэгдлийг хэрэгцээтэй үед нь хийнэ гэж” Төрийн департамент мэдэгдсэн.
69 настай Ким Чен Ирийн эрүүл мэндийн байдал тааруу байгаа гэсэн мэдээлэл дэлхийн ХМХ-ээр аль эртнээс гарч байсныг энэ орны тухай сонирхдог хүн бүр мэдээлж байсан билээ. Харин энэ удаа түүнийг талийгаач болсон тухай мэдээлэл дэлхийн хэмжээнд шуугиан тарьж байна. Өнгөрсөн бямба гаригт Ким Чен Ир зүрхний шигдээсээр таалал төгсөж, ням гаригт түүний цогцост задлан хийжээ.
Эмч нар ч үхлийн шалтгааныг зүрхний шигдээс хэмээн баталсан юм.
“Ким Чен Ирийг таалал төгссөнөөс хойш хэсэг хугацаанд БНАСАУ-д хамтарсан засаг захиргаа үйлчлэх болно, гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл болохгүй” хэмээн Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Хойд Солонгосын ХМХ-үүд үе залгамжлагчаар нь түүний хүү Ким Чен Уныг зарлаад амжсан. Ким Чен Ир нас барсан явдал хойд солонгосын удирдагчдын хувьд гэнэтийн явдал болсон нь ойлгомжтой. Хойд Солонгосын нас барсан тэргүүний хүү Ким Чен Ун сүүлийн саруудад улс орондоо тодорхой байр суурь эзлээд байсан гэж Толорая үзэж байгаа юм.
Шинэ удирдагчтай БНАСАУ-ын төр засгийн шинэ систем бүтэн жилийн туршид хөлөө олно гэж үзэж байгаа хятадын шинжээчидтэй Толорая санал нэгтэй байна. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн ирээдүйн тухай ярихдаа шинжээч, сүүлийн долоо хоногт оролцогч бүх орнуудын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Харин америкчууд, өмнөд солонгосчууд Хойд Солонгост дарамт шахалт үзүүлж магадгүй. “Хойд Солонгост болсон одоогийн нөхцөл байдал, удирдлага өөрчлөгдөж байгаа зэргээс шалтгаалахгүйгээр дипломат үйл явцыг үргэлжлүүлэх нь” ОУ-ын бодлого байх ёстой гэж Толорая хэлжээ.
Харин үүний зэрэгцээ Хойд Солонгостой ямагт сайн хөршийн харилцаатай явж ирсэн Монгол Улс тодорхой байр сууриа одоо болтол илэрхийлсэнгүй.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
(49.0.152.150)
Kirgiz alim zarj bna kg 4000 hairtsagiig avbal hurgelt unegui 95891810
(202.55.183.146)
Eh survalj ni