Кимийн үхлийг томоохон гүрнүүд хэрхэн хүлээж авав
- 2011-12-20
- Дэлхий
- 0

Хятад-Гадаад хэргийн яамНөхөрсөг, ойр дотно харилцаатай гүрний маань удирдагч нас барсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Түүний гэр бүлийнхэн төдийгүй, тус улсын ард иргэдэд гүнээ эмгэнэл илэрхийлье гээд, улс оронд тогвортой байдлыг бий болгож, цаашдын хөгжил дэвшилд хүрэхийн төлөө хамтран ажиллах болно. Хоёр орны харилцаа цаашид ч найрсаг хэвээр байх болно хэмээн мэдэгдсэн байна.

Хятад-Гадаад хэргийн яамНөхөрсөг, ойр дотно харилцаатай гүрний маань удирдагч нас барсан явдалд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Түүний гэр бүлийнхэн төдийгүй, тус улсын ард иргэдэд гүнээ эмгэнэл илэрхийлье гээд, улс оронд тогвортой байдлыг бий болгож, цаашдын хөгжил дэвшилд хүрэхийн төлөө хамтран ажиллах болно. Хоёр орны харилцаа цаашид ч найрсаг хэвээр байх болно хэмээн мэдэгдсэн байна.
Орос--Сергей Лавров- Оросын Гадаад хэргийн сайдМосква хотын зүгээс Ким Жон Илийн нас барсан явдал Орос, Хойд Солонгос улсын хоорондын найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй хэмээсэн тухай Оросын ИНТЕРФАКС мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгос—Ли Мян-бак-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Хойд Солонгос улсын ирээдүйн төлөө, энх тайван, тогтвортой байдлыг бий болгох нь юу юунаас ч илүү чухал байгаа билээ. Бид энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, олон улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хойд Солонгосыг сайтар тандан ажиглаж байгаа төдийгүй өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Түүнчлэн холбоотон улс орнуудтайгаа ойр дотно хамтран ажиллах бодолтой байна” хэмээсэн байна.
Япон--Осаму Фүжимура-Засгийн Газрын Хэвлэл, Мэдээллийн ажилтан Хойд Солонгос дахь Японы Үндэсний Батлан Хамгаалах Комиссын дарга, Хойд Солонгосын удирдагч агсан Ким Жон Илийг нас барсан явдалд гүнээ эмгэнэж байна хэмээн тэрээр мэдэгдсэн бөгөөд гэнэтийн энэхүү мэдээ Япон, Хойд Солонгосын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх гэж үзэж байна хэмээн өгүүлсэн байна.
Америкийн Нэгдсэн улс Цагаан ордонОбамагийн засаг захиргааныхан Кимийн нас барсан асуудлыг төдийлөн авч хэлэлцээгүй ажээ. Цагаан ордноос мэдээлж байгаагаар, Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгосын мэргэжил нэгттэйгээ Солонгосын Хойгт тогтвортой байдал бий болгож, холбоотон улс гүрнүүддээ эрх чөлөө, аюулгүй байдлыг бий болгохын төлөөх асуудлаар санал нэгдсэн байна.
Австрали--Кевин Рүдд /Гадаад хэргийн сайд/“Бид тус хэрэг явдлыг хүндээр тусгаж авахгүй байна. Энэхүү гэнэтийн явдал нь хаагдмал Хойд Солонгос улсын олон улсад гарах гарцыг нээж өгөх болов уу. Түүнчлэн тус улсын хүн амыг өлсгөлөнгөөс гаргаж, тогтвортой амьжиргаанд хүргэхийн тулд эдийн засгийг нь сайжруулах, Хойд Солонгосын цөмийн эрчим хүчний салбарт үүсээд буй асуудлыг шийдэхэд дорвитой өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Франц—Алайн Жуппе /Гадаад Хэргийн Сайд /“Хатуу дэглэм нуран унах цаг ирээд байна гэж ойлгож байна. Хойд Солонгосын ард түмэн нэг л өдөр эрх чөлөөгөө олно гэдэгт бид итгэлтэй байгаа. Хойд Солонгостой хийж байсан яриа хэлэлцээр амжилттай өрнөж байна. Бид Хятад болон бусад улс орнуудтай Хойд Солонгосын цөмийн зэр зэвсгийг үл хориглох асуудлаар харилцан ярилцаж байна” гэжээ.
Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч- Солонгосын хойгт ус энх тайван, тогтвортой байдлыг бий болгож, Хойд Солонгосын хатуу хахир дэглэм эерэгээр эргэнэ гэдэгт Франц улс гүнээ итгэлтэй байна. Хүний эрхээ эдэлж чадалгүй, олон жилийн турш хахир хатуу дэглэмд нухлагдаж байгаа хүмүүст бидний энэхүү үзэл санаа хүрнэ байх гэж бодож байна. Франц Улсын хувьд Хойд Солонгосын ард иргэдийн төлөө хүмүүнлэгийн хөтөлбөр, туслалцаагаар дамжуулан цаашдын шаардлагатай арга хэмжээнүүдээ авсаар байх болно гэжээ.
Герман--Гуидо Вестервелле /Гадаад Хэргийн Сайд/Хойд Солонгосын ард түмэнд эрх чөлөөгөө эргэн олох үүд хаалга нээгдэнэ байх гэдэгт итгэлтэй байна хэмээн Британий Гадаад Хэргийн Сайд Уиллиам Хагтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэрээ онцолсон байна.
Филиппин—Гадаад Хэргийн Яам“Филиппиний засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс нөлөө бүхий удирдагчаа алдсан явдалд Ардчилсан Солонгос улсын засгийн газарт болон ард иргэдэд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Филиппиний Засгийн газар Хойд Солонгос улстай тогтоосон харилцаагаа эрхэмлэн дээдэлдэг хэмээгээд, Ази Номхон Далайн бүс нутагт тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, энх тайвныг авчрахын төлөө цаашид харилцаагаа өргөжүүлж, хамтран ажиллахад бэлэн” хэмээн мэдэгдсэн байна.
Умард Иреландын Нэгдсэн Вант Улс-Уиллиам Хаг-Британий Гадаад Хэргийн СайдХойд Солонгосын ард түмэнд хүнд цаг үе тохиож байгааг гүнээ ухамсарлаж байна. Энэхүү үйл явдал Хойд Солонгос улсын хувьд эргэлтийн цаг үе ирээд байгааг харууллаа.
Хойд Солонгосын энгийн ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, олон улсад өөрсдийн гарцаа бий болгох удирдлагын шинэ системийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Бид энх тайван, аюулгүй байдлыг бий болгохын төлөө Хойд Солонгосын талтай хамтран ажиллаж, Солонгосын Хойгт цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрийг амжилттай хийх зэргээр дэмжиж ажиллана.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (3)
(49.0.152.150)
Kirgiz alim zarj bna kg 4000 hairtsagiig avbal hurgelt unegui 95891810
зочин (202.179.16.186)
Америкууд баярлаж Орос Хятадууд хэвийн хүлээж авч байх шиг
зочин (202.179.16.186)
Энэ ч тун мундаг гар байсан шүү Дэлхийг айлгадаг л байсан Аугаа хүн гэдэг аугаа л байдаг юм байна